본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хунань мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Жянши мужийн төлөөлөгчидтэй уулзав

2024-10-28

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Хунань мужаас зохион байгуулсан NEAR-ийн Шинэчлэлийн хорооны арга хэмжээнд оролцох үеэр Хунань мужийн Жанжиажэ хотод 10 сарын 22-23-ны өдрүүдэд Хунань мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Орлогч дарга болон Жянши мужийн Найрамдлын нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгчтэй уулзалт хийв.


Тэрээр  Хунань мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга Хоу Шибаод NEAR-ийн Шинэчлэлийн хорооны “Эко соёл иргэншил ба аялал жуулчлалын нөөцийн тогтвортой хөгжлийн туршлага солилцох” тусгай хурлыг амжилттай зохион байгуулахад бүхий л хүчин чармайлт гаргасан явдалд талархал илэрхийлэв.

Мөн энэ удаагийн арга хэмжээнд БНХАУ-ын орон нутгуудаас нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн удирдах албан тушаалтнууд оролцсон явдлыг өндрөөр үнэлж, цаашид NEAR орон нутгийн засаг захиргаадын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ NEAR-ийн бодлого судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга замыг төлөвлөж байгаагаа мэдэгдэв. 



Хоу Шибао дарга өнгөрсөн 12-р сард болсон NEAR-Олон улсын форумд оролцсоноор NEAR-ийн ач холбогдлыг ойлгосон бөгөөд ирээдүйд NEAR-ийн олон арга хэмжээнд оролцохоо амлав.


Нөгөөтэйгүүр, Им дарга 23-ны өдөр Жянши мужийн Ардын их хурлын Найрамдлын нийгэмлэгийн Дэд дарга Жоу Ижүнь нарын төлөөлөгчидтэй тусдаа уулзалт хийж, NEAR-ийн үйл ажиллагаа, арга хэмжээний талаар танилцуулав. Мөн тэрээр БНХАУ-ын “Төв бүсийн сэргэлт” бодлогын бүсэд харьяалагдах Жянши муж NEAR-ийн гишүүнчлэлд ороогүй цорын ганц муж гэдгийг онцлон тэмдэглэж, хэрэв Жянши муж NEAR-ийн гишүүнээр элсвэл NEAR платформоор дамжуулан Жянши мужийн хөгжил төдийгүй Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагаа нэмэгдэх боломжтойг дурдан албан ёсоор гишүүнээр элсэхийг хүсэлт болгов.



Хариуд нь Дэд дарга Жоу Ижүнь өнгөрсөн 9 сард Ляонин мужид болсон Дээд түвшний Ажлын хэсгийн хурал болон энэ удаагийн Шинэчлэлийн хорооны хурлын талаар  Жянши мужийн захиргаанд сайн тайлагнаж, Жянши мужийг NEAR-ийн гишүүнээр элсүүлэхэд хичээн ажиллахаа илэрхийлэв.