본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Гёнсанбүг мужийн Захирагчтай уулзлаа

2025-01-07

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 DSC05113.JPG

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1 сарын 6-ны өдөр Гёнсанбүг мужийн Захирагч И Чоль Ү-тэй уулзлаа.

Тэрээр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, ялангуяа 6 сард БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болох Бүгд хуралд  оролцохын зэрэгцээ тус газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Захирагч И Чоль Ү “Гёнсанбүг муж NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны зардлыг бүрэн хариуцдагын хувьд NEAR нь Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны олон талт хамтын ажиллагааны талбар болж, олон улсад нэр хүнд нь дээшилж байгааг өндрөөр үнэлж, үйл ажиллагааг нь бүхий талаар дэмжих бөгөөд Бүгд хуралд оролцох талаар судлах болно” гэжээ.



Үүний зэрэгцээ Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин тус мужийн Эдийн засаг, аж үйлдвэрийн газрын дарга Чэ Ён Сүг болон олон улсын харилцааны элчин сайд Ган Сог Хитэй уулзан, NEAR-ийн энэ жилийн үйл ажиллагаа, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, NEAR-ийн арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүссэн байна.