Газар нутаг, уур амьсгал |
- Газар нутаг : Тус аймгийн нутаг нь манай улсын нутгийн 4.45% буюу 69.585 мянган ам дөрвөлжин км талбай эзэлнэ. Нийт нутгийн 60% нь хангайн, 40% нь говийн бvсэд хамрагддаг юм.
- Байршил : Увс аймаг нь МУ-ын нийслэл УБ-аас 1336 км алс, эх орныхоо хамгийн баруун хязгаар их нууруудын хотгорт оршино
- Уур амьсгал : Увс аймаг нь Их нуруудын хотгор, Алтайн нурууны салбар уулсын бүсэд орших тул эх газрын эрс тэс уур амьсгалтай. Увс нуурын хотгор өвлийн улиралд агаарын даралт 1-р сард 1054 хүрдэг. Агаарын температур нь хасах 50 хэмд хүрдэг. Монгол орны хамгийн хүйтэн газар юм. Их нуруудын хотгорт жилд дунджаар 100-150мм, тал хээрийн бүсэд 200-250мм, өндөр уулын бүсэд 250-300мм хур тунадас унана. Хамгийн их хур тунадастай үе нь 7,8-р сар, хамгийн бага хур тунадас унах үе нь 1,2-р сар юм. Салхины хурд дунджаар 4м/с байна.
|
Хүн ам (2021 оны байдлаар) |
- Хүн ам : 84,095
- Өрхийн тоо : 22,315
|
Соёлын арга хэмжээ |
- Баруун Монголын урлагийн наадам (8 сард)
|
Түүхийн дурсгалт газар |
- Ончийн хадны сүг зураг, Долоодойн уйгуур бичээс
|
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он) |
- Хятад : Шинжан Уйгурын Алтай хот(2005), Хами хот(2011)
- Япон : Хёго мужийн Кобэ хот(2008)
- Орос : Хакасын БНУ(1998), Тувагийн БНУ(2002), Халимагийн БНУ(2014)
- Бусад : Энэтхэг улсын Ладакх муж(2012)
|