동북아시아지방정부연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Гишүүн орон нутаг

Томск муж

Гишүүн орон нутаг ОХУ Томск муж

Мазур Владимир Владимирович

  • Улсын нэрОросын Холбооны Улс
  • Орон нутгийн нэрТомск муж
  • Захирагчийн нэрМазур Владимир Владимирович

Бэлгэ тэмдэг

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1604 : Борис Годунов хаан Томск хотыг байгуулсан. 1629 онд хотын зэрэглэлтэй болсон.
  • 1643 : Томск хот түймэрт автав. Үүнээс үүдэн модон хэрэмтэй 6 цамхагтай шинэ маягийн хот байгуулагдав.
  • 1738 : Томск хотод өртөө байгуулагдав. Бүх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт Томскоор дайрах болсон.
  • 1804 : Томск хот шинэ Губерния /Губерния засаг захиргааны нэгж/-ийн засаг захиргааны төв газраар тодорч хотын захиргаа, засгийн газар зэрэг төвлөрснөөр түүхэнд шинэ хуудсыг нээлээ.
  • 1917 : Томск нь Сибирийн хилийн бүсэд хамрагдах болж улмаар баруун Сибирийн бүсэд багтах болов.
  • 1937 : Томск нь Новосибирск мужид шилжин оров.
  • 1944. 8 сар : Томск мужийг байгуулах тухай шийдвэр гарав. Томск дахин Сибирийн засаг захиргаа болон эдийн засгийн төвлөрсөн газар болов.
  • 1991 : Томск нь түүх дурсгалын хот хэмээн хүлээн зөвшөөрөгдөв.

Нутгийн онцлог

  • Алтайн нуруунаас Сибирийн тайга хүртэл 700km ба 18,000 цутгал 6,000 нууртай. Тус мужийн газрын бүс нь ой мод, намаг, гол болон нуур ихтэй. Хүн амын 5 хүн тутмын нэг нь оюутан ба Оросын хэмжээнд эрдэмтэн оюутан ихтэй.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутгийн хэмжээ : 314,391km²
  • Байршил : ОХУ-ын 88 мужийн нэг бөгөөд баруун өмнөд Сибирьт байрлалтай. Алтайн нуруунаас Сибирийн тайга хүртэл 700км-т байх ба 18,000 цутгал 6,000 нууртай. Сибирийн Уби гол нутгийн дундуур урсдаг. Тус муж баруун сибирийн тал, зүүн урд хэсгийн ихэнхийг эзлэх ба мужийн нийслэл нь Томск хот.(хойд өргөрөгийн 56° 30′, зүүн уртрагийн 85° 00′-д орших ба Москвагаас төмөр замаар 3,500км-ийн зайд оршино) Кемеровск муж, Омск муж, Новосибирьск муж, Тюмень муж, Красноярск хязгаартай хиллэнэ.
  • Уур амьсгал : Өмнөд ба хойд хилийн урт 600км. Тиймээс өмнөд нутаг ба хойд нутгийн цаг агаар өөр. Мужийн ихэнх нутаг тайгын бүсэд хамаарагдана. Өвөл харьцангуй урт. Жилийн дундаж температур -0.6°C, 7 сард дундаж температур 18.1°C, 1 сард дундаж температур -19.2°C. Мужийн хойд нутагт өвөл их урт бөгөөд хүйтэн өдөр 100 ~ 105 өдөр үргэлжилдэг. Жилийн дундаж хур тунадас 435мм.
Хүн ам
  • Хүн ам : 1,079,271 хүн. (2020 оны 1 сарын байдлаар)
  • Хүн амын нягтрал : 3.43 хүн/㎢ (2020 оны 1 сарын байдлаар)
Түүх соёлын дурсгал
  • Томск хотын орон нутгийн музей
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Хятад: Ляонин муж (24.05.2006), Шаньдун муж (21.09.2008), Жансу муж (09.11.2012)
  • Япон: Токио хот (10.06.2015)
  • БНСУ: Улсан хот (12.11.2003)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • GRDP : 706.4 тэрбум. рубль (2022)
  • 1 хүнд ногдох орлого : 660,600 рубль (2022)
Аж үйлдвэрийн байдал
  • Газар тариалангийн аж ахуй, загасны аж ахуй, ойн аж ахуй – 3,6%, уул уурхайн үйлдвэрлэл – 27,6%, боловсруулах үйлдвэрлэл – 10,3%, цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл – 2,7%, барилгын аж үйлдвэр – 6,4%, бөөний болон жижиглэнгийн худалдаа – 8,6%, тээвэр, хадгалалт – 9,3% (2017 оны байдлаар)
Голлох бүтээгдэхүүн
  • Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн : Хими ба нефтьхими (хуванцар, метанол зэрэг нефтьхими технологийн формаллин гэх мэт)
  • Малтмал олборлолт : Нефть, хий

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Олон улсын хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтэс.
  • Хаяг : 634050, томск хот, Лениний талбай, 6 (6 Lenin Square, Tomsk, Russia, 634050)
  • Утас:7 (3822) 51-09-39
  • Факс : 7 (3822) 51-11-99
  • Вэбсайт:http://www.tomsk.gov.ru