동북아시아지방정부연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Гишүүн орон нутаг

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн орон нутаг БНХАУ Хүбэй муж Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр : Ү дан шань уулын байгалийн үзэмжит бүс

Хубэй мужийн Шиян хотод орших ба дэлхийн соёлын өв санд бүртгэгдсэн. Хятадын улсын 5А зэрэглэлийн үзэмжит бүс юм. Таогийн шашны сүм хийд төвлөрсөн нэрт уул бөгөөд Вүданы тулааны урлагийн өлгий юм.

Газрын нэр : Ши лин хавцал

Тус хавцал нь баруун талаар Хубэй мужийн Цигуй шианы баруун хэсэгт Шианшигийн амтай хиллэх ба зүүн талаар Хубэй мужийн Ичан хотын Намжинээр хүрээлэгдэнэ. Түүхэнд завь явах зам нь мушгирсан бөгөөд сонин хэлбэртэй хад чулуугаар хүрээлэгдсэн гэдгээр алдартай. БНХАУ байгуулагдсанаас хойш Чүан голд усан болон далайн зам барьсанаар завиар явахад тохьтой бөгөөд орчин тойрныг үзэхэд амар болсон.

Газрын нэр : Хуан хэ лэү буюу шар тогоруут асар

Ү хань хотын Ү чан дүүрэгт уулын дунд сүндэрлэх шар тогоруун хэлбэрт асар нь Хунан мужийн Вэй яан асар, Жанши мужийн Тэн ван асрын хамтаар Шар мөрний урд орших 3 том асрын нэг гэгддэг. Уг цамхагийг манай эриний 223 онд цэрэг дайны зориулалттайгаар барьжээ. Цайз барьж хамгаалалт хийн цамхаг барьж, цамхагийн цаанаас дайснууд хаана ирж байгааг хардаг байжээ. Тан улсын үед цэрэг дайны зориулалтаар ашиглахаа больж, үзэсгэлэнтэй газар гэдгээрээ хүмүүст өргөн танигдсан ба яруу найрагчид олноор ирж шүлэг найраглал бичсэн байдаг.

Газрын нэр : Вүхан Дүн нуурын үзэмжит бүс

Дүн нуур бол Чу улсын соёл, аялал жуулчлалын төв байсан. Тус нуурын орчинд дэлхийн сакура цэцгийн 3 том цэцэрлэгийн нэг, чавганы модны цэцгийн хүрээлэн зэрэг байдаг бөгөөд Хятадын чавганы модны цэцгийн судалгааны төв ба Хятадын лянхуа цэцгийн судалгааны төв байрладаг