동북아시아지방정부연합 로고

АРАССВА,  центр сотрудничества Северо-Восточной Азии

Гишүүн орон нутаг

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн орон нутаг Ажиглагч орон нутаг Япон улс Мияаги муж Соёл, аялал жуулчлалын

Байгаль

Японы гурван үзэсгэлэнт газрын нэг Мацушима

Мацушима нь цэвэр тунгалаг үзэсгэлэнтэй байгальтай бөгөөд, Киото мужийн Аманохашидате, Хирошима мужийн Мияжима хотууд нь Японы хамгийн үзэсгэлэнтэй гурван газар юм.

Хэйаны үед Мацушимагийн байгалийн тухай олон шүлэг бичсэн байдаг бөгөөд Эдогийн үед Мацуо башё (алдарт яруу найрагч) тус газарт зочилсон ч байгалийн үзэсгэлэнг бишрээд шүлгээ уншиж чадаагүй гэдэг. Мацушима нь сарыг харах газар гэгддэг. Альберт Эйнштейн 1922 онд Мацушимад сарыг үзэхээр очиход байгаль нь үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байсан хэмээсэн бөгөөд энэ нь эрт дээр үеэс хүмүүсийн сонирхлыг татсаар иржээ.

Мацушима нь 2013 онд Японы анхны "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй Бэй клуб" (1997 онд байгуулагдсан, Францад төвтэй)-ын гишүүн болсон. Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь Сендайн анхны эзэн Дате Масамүнэтэй холбоотой. Учир нь Канрантэй, Дате гэр бүлийн барьсан сарыг үздэг асар, Зуйганжи сүм, Масамүнэгийн барилга гэх мэт олон түүхэн барилгуудыг үзэх боломжтой юм.

  • Хаяг: Мияаги муж, Мияаги дүүргийн Мацушима хотхон
  • Холбоо барих: Мацүшима аялал жуулчлалын холбоо, утас: 81-22-354-2618
  • Машины зогсоолтой

Шиогама сүм

724 онд Муцугийн засгийн газрын ордон Тагажо баригдах үеэр "үндэсний бахархал" болох Шиогама (鹽竈)сүм нээгдэж байв. Шиогама сүмийг Тохокуг хамгаалдаг Муцү мужийн хамгийн өндөр зэрэглэлийн сүм хэмээн шүтдэг. Одоогийн барилгыг Дате Масамүнэ эхлүүлж, Ёшимунэгийн эрин үед (1704) барьж дуусгасан бөгөөд Японы соёлын үнэт өвд тооцогдох дурсгалууд олон байдаг.

Уразака буюу Онназака хэмээх сүмийн арын замд эрдэнэсийн музей байдаг. Урд хаалганы замыг Омотезака буюу Отококака гэж нэрлэх бөгөөд мөргөлийн танхимын урд хаалганаас эхлэх урт, эгц, чулуун шат нь Шиогамагийн үзэмжийг илтгэнэ. Мөн Хоте Мацури (3-р сарын 10), Цэцгийн баяр (4-р сарын 4), Боомтын баяр (далайн өдөр) болон бусад тэмдэглэлт өдрөөр 1 тонн жинтэй микошиг (наадмын палангууд) 202 шаттай чулуун шатаар доош буулгадаг.

  • Хаяг: Мияаги муж, Шиогама хот, Ичиморияма 1-1
  • Холбоо барих: Шинвахико, Шиогама сүм / Утас: 022-367-1611
  • Машины зогсоолтой

Заогийн нуруу / Окама нуур

Хамгийн өндөр оргил нь Кумано, Жизо зэрэг олон уулстай, хавар нь шинэхэн ногоо, зун нь уулын цэцгийн талбай, намар нь өнгөт навчсыг харах боломжтой бөгөөд өвөл нь цанаар гулгахад тохиромжтой. Энэ газрыг өөрөөр модоор хучигдсан уулс гэж нэрлэдэг. Мөн Заогийн нурууны бэлгэ тэмдэг "Окама" нуур нь маш алдартай. Энэхүү галт уулын нуурын (25 метр хүртэл гүн) ус нь хар маргад ногоон өнгөтэй байдаг.

  • Хаяг: Мияаги мужийн Катта дүүрэг, Зао хотхон
  • Холбоо барих: Зао хотын ХАА, ойн аялал жуулчлалын хэлтэс / Утас: 0224-33-2215, Зао Таун жуулчны мэдээллийн төв / Утас 0224-34-2725
  • Машины зогсоолтой

Дэлгэрэнгүй мэдээллийг Мияаги мужийн аялал жуулчлалын вэбсайтаас үзнэ үү.www.miyagi-kankou.or.jp.
Япон, Англи, Хятад, Солонгос хэлээр мэдээлэл авах боломжтой.