Зүүн хойд Азийн харилцаа,хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
NEAR-ын ХЭГ-ын төлөөлөл гишүүн орон нутаг болох Жолланам мужид зочлов2018-12-06
Бичлэг оруулахAdmin
Файл 181204-05 전라남도 방문.jpg
NEAR-ын ХЭГ-ын Олон улсын хамтын ажиллагааны багийн ахлагч тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 12-р сарын 04-ний өдөр Жолланам мужийн захиргаанд зочилж Олон улсын хамтын ажиллагааны газрын ажилтан Сон Гён Илтэй уулзлаа.
Жолланам муж нь NEAR-ын 12-р Бүгд хурлаар ОХУ-ын Сахагийн БНУ-тай найрамдлын харилцаа тогтоож гэрээ байгуулахад NEAR-ын ХЭГ дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархан цаашид Жолланам муж Засгийн газрын шинэ умардын бодлогын дагуу ОХУ-ын Алс Дорнодын тойрог, Евразийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэхэд дэмжин ажиллахыг хүсэв.
Уулзалтад Жолланам мужаас Олон улсын хамтын ажиллагааны газрын ажилтан Сон Гён Ил, Олон улсын харилцааны багийн ахлагч Ким Сун Вон, ажилтан Жан Ү Жэ, Ким Сү Ми нар оролцсон бол ХЭГ-аас Олон улсын хамтын ажиллагааны багийн ахлагч Чой Жү Хуа, ажилтан Жон Ын Ён, ОХУ-ын төрийн албан хаагч Анастасия, Орос хэлний орчуулагч Артём нар оролцлоо.
Хариу