Зүүн хойд Азийн харилцаа,хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
“NEAR-Усан замын аялал жуулчлалын олон улсын форум” зохион байгуулна2018-12-17
Бичлэг оруулахAdmin
Файл 1.JPG
2018 оны 12-р сарын 17-ны өдөр NEAR-ын ХЭГ-аас 2019 онд зохион байгуулагдах “NEAR-Усан замын аялал жуулчлалын Олон улсын форум”-ыг зохион байгуулах төлөвлөгөөг гаргаж гишүүн орон нутгуудад мэдээлэл хүргүүллээ. Тус форум нь 2019 оны 2-р сарын 20-22-ны өдрүүдэд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хотноо зохион байгуулагдах бөгөөд Усан замын аялал жуулчлалыг сонирхдог NEAR-ын гишүүн орон нутаг болон усан замын салбартай холбогдох аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүдийг урьж оролцуулна. Хэрэг Эрхлэх Газар нь 2018 оны 11-р сарын 29-ний өдөр усан замын аялал жуулчлал эрхэлдэг холбогдох албаны хүмүүсийг өөрийн байранд урин удирдах болон ивээн тэтгэх байгууллагуудтай хэлэлцэн төлөвлөгөөг гаргав.
Хариу