본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Холбооны тэргүүлэгчийн мэндчилгээ

БНСУ-ын Үльсан хот

 

NEAR Холбооны 14 дөх удаагийн тэргүүлэгчийн мэндчилгээ

Эрхэм хүндэт ЗХАНЗХ(NEAR)-ны гишүүд ээ!

NEAR Холбооны 14 дөх удаагийн тэргүүлэгч, Үльсан хотын захирагч Ким Дү Гём байна. Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхжихийн хирээр хил хязгаарын хаагдмал байдал суларч, хил дамнасан хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлт, цар тахал мэт олон хямрал бий болсон нь орон нутгийн засаг захиргаа эв нэгдлээр харилцан ашигтай хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Дэлхийн хүн амын 25 хувийг эзэлдэг Зүүн хойд Ази эрч хүчтэй өсөн дэвжих хөдөлгүүр болохын хувьд дэлхийн эдийн засгийг хөдөлгөн чиглүүлж байна.

Зүүн хойд Азийн энэхүү өсөн дэвжих боломж бололцоог ашигласнаар бид шинэ төрлийн үндэстэн дамнасан сорилтуудыг ухаалгаар даван туулахын зэрэгцээ өөр өсөн дэвжих үндэс суурийг бий болгоно гэж бодож байна.

Энхтайванч Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг байгуулахын тулд бүсийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, корона цар тахлын үед засаг захиргааны арга барилыг өөрөөр явуулах нь цаг үеийн шаардлага юм.

Үльсан хот NEAR Холбооны тэргүүлэгч орон нутгийн хувьд цаг үеийн олон өөрчлөлттэй уялдуулан Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагууд шинэ глобал асуудалд түрүүлж хариу арга хэмжээ авах замаар ирээдүйн өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх болно.

Мөн 4-р аж үйлдвэрийн хувьсгалын эрин үед хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нийт гишүүн орон нутагт үр ашиг өгөхийн тулд бид чадах бүхнээ хийх болно.

Тэр дундаа аж үйлдвэрийн 4-р хувьсгалын гол эзэд болсон залуу үе өөрчлөлтийн давалгааг түрж, эрс хувьсан өөрчлөгдөж буй дижитал орчин, аж үйлдвэрийн парадигмд инновац хөгжлийг манлайлах орчинг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Олон жилийн харилцааны түүхтэй Зүүн хойд Азийн орон нутгуудын захиргааны байгууллагууд харилцаагаа шинэ шатанд гаргаж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны харилцан ашигтай сүлжээг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь NEAR Холбоо болон гишүүн орон нутгуудад хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе!

ЗХАНЗХ-ны тэргүүлэгч
Үльсан хотын захирагч Ким Дү Гём