본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

Холбооны ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээ

Им Бён Жин

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо(NEAR)-ны вэбсайтад тавтай морилно уу.

Тус Холбоо нь 1996 онд БНСУ-ын Гёнсанбүг мужийн Гёнжү хотноо болсон хурлаар байгуулагдсан Зүүн Хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

2023 оны байдлаар Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Орос, Хойд Солонгос гэсэн 6 улсын 79 орон нутгийн захиргааны байгууллага гишүүнээр, Вьетнам улсын Хошимин хот сурвалжлагч гишүүнээр тус тус элссэн байгаа бөгөөд Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын олон талт харилцаа, хамтын ажиллагааны чухал платформын үүрэг гүйцэтгэж байна.

Бид харилцан ашигтай, эрх тэгш байх зарчимд тулгуурлан эдийн засаг, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, соёл, боловсрол, далай загасны аж үйлдвэр, аялал жуулчлал, газар тариалан, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, эрдэс баялаг, тээвэр ложистик, залуучуудын бодлого зэрэг төрөл бүрийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг явуулж гишүүн орон нутгуудын хамтын хөгжил, дэвшлийг эрэлхийлж, үүгээр дамжуулан Зүүн хойд Азийн бүсийн тогтвортой байдал, дэлхийн энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулахыг хичээж байна.

Сүүлийн үед Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд улс төрийн байдал их өөрчлөлттэй тулгарч байна. Ялангуяа Зүүн хойд Азийн бүс улс төрийн хурц ашиг сонирхол зөрчилдсөн бүсийн хувьд хамтын ажиллагааг дагаад өрсөлдөөн, зөрчил тэмцэл ихсэж буй шинж ажиглагдаж байна.

Гэсэн хэдий ч бид олон улс болон Зүүн хойд Азийн улс төрийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч тус Холбоог үүсгэн байгуулсан зорилгоо даган гишүүн орон нутгуудын хооронд төрөл бүрийн мэдээлэл солилцож, нийтлэг ойлголтоо бүрэлдүүлэх чухал платформын үүргийг гүйцэтгэхийг зорьж байна.

Цаашид Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргааны Холбооны Хэрэг эрхлэх газарт хүсэх зүйл, тавих санал байвал бидэнд чөлөөтэй хандаарай. Бид та бүхний санал, хүслийг таатай хүлээн авах болно.

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин