본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гол ажил үүрэг

NEAR-ийн Ажлын хэсгийн хорооны 13-р хурал

  • Хугацаа : 2022.9.21.
  • Болсон газар : Солонгос улсын Үльсан хотын үзэсгэлэн, арга хэмжээний төв
  • Оролцогч : 5 улсын 54 орон нутаг, 1 ажиглагч орон нутаг
    • Солонгос 9 орон нутаг
    • Хятад 12 орон нутаг
    • Япон 4 орон нутаг
    • Монгол 18 орон нутаг
    • Орос 11 орон нутаг , 1 ажиглагч орон нутаг
  • Гол агуулга
    • Нээлтийн ажиллагаа : Үльсан хотын захирагч Ким Дү Гём мэндчилгээ дэвшүүлж, Үльсан хотын захирагчийн орлогч Ан Хю Дэ, NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нар баяр хүргэж,, тэргүүлэгч орон нутгаас илтгэл тавив.
    • NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагааны тайлан, гишүүн орон нутгуудын илтгэл
    • Бичгээр шийдвэр гаргах тогтолцоог нэвтрүүлэх
    • Сурвалжлагч гишүүний цар хүрээг өргөжүүлэх
    • Бүгд хурал, Ажлын хэсгийн хорооны хурал зохион байгуулах зардлын заалтад өөрчлөлт оруулах
  • NEAR-ийн Ажлын хэсгийн хорооны 13-р хурлыг танхимаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч ‘COVID-19’-ийн дахин дэгдэлтээс сэргийлэн онлайнаар зохион байгуулсан.

NEAR 2022 Олон улсын форум

  • Сэдэв : 6-р аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар Зүүн хойд Азийн хөдөө тосгон, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ирээдүйг хөгжүүлэх стратеги
  • Хугацаа : 2022.4.28.
  • Болсон газар : Солонгос, Пухан хот, Поско олон улсын төв
  • Оролцсон : 6 улсын 57 орон нутаг, холбогдох 8 байгууллага
    • Солонгос 10 орон нутаг
    • Хятад 10 орон нутаг
    • Япон 5 орон нутаг
    • Монгол 20 орон нутаг
    • Орос 11 орон нутаг
    • Вьетнам Хошимин хот 1 ажиглагч орон нутаг
    • 8 холбогдох байгууллага
  • Гол агуулга
    • Нээлтийн ажиллагаа : NEAR-ийн Ерөнхий анрийн бичгийн дарга Ким Уг Чэ사 мэндчилгээ дэвшүүлж, Гёнсанбүг мужийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ха Дэ Сон, TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Оү Бүчен нар баяр хүргэж, Солонгосын Хөдөө аж ахуй, Хүнсний яамны сайд асан И Дун Пил нээлтийн илтгэл тавив.
    • Сэдэвт илтгэл : Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос 5 улсын мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн 6-р аж үйлдвэрийн чиглэлээр улс орнуудын бодлого, тэргүүний жишээний талаар танилцуулсан.
    • Хэлэлцүүлэг, асуулт хариулт

Солонгос оюутнуудад зориулсан NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт дадлагажих хөтөлбөр

  • Хугацаа : 2022.8.8.~8.19.(2 долоо хоног)
  • Хаана : NEAR-ийн Хэрэг эрхлэх газар
  • Хамрагдсан : Солонгос, Гёнсанбүг мужийн 12 оюутан
  • Гол агуулга
    • Гишүүн орнуудыг хариуцсан мэргэжилтэн, төлөөлөгчидтэй уулзан, илтгэл лекц сонсч дадлага хийсэн.
    • Хятад оюутнуудтай онлайнаар уулзалт хийсэн.
    • Гёнсанбүг мужийн захиргаанд айлчилж, уулзалт хийв.
    • NEAR-ийн Олон улсын форумыг жишиг байдлаар төлөвлөж зохион байгуулсан.

NEAR-ийн Хүндэт элч нартай онлайнаар уулзалт зохион байгуулав.

  • Хаана : NEAR-ийн Хэрэг эрхлэх газар
  • Оролцогч : 5 улсын Хүндэт элч нар
  • Гол агуулга : NEAR-ийн Хүндэт элчид өргөмжлөх болсон тухай тайлбарлаж, NEAR-ийг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх арга замын талаар хэлэлцсэн.
  • Улс бүрийн Хүндэт элч нартай уулзалт зохион байгуулсан байдал
    • Солонгос : 2022.5.10. Үльсан хотоос 2 оролцогч(Танхимаар)
    • Япон : 2022.6.21. Аомори мужаас 1 оролцогч
    • Хятад : 2022.6.28. Хунан муж, Ниншягийн хотон үндэстний ӨЗО, Шаньдун муж, Шаньси муж, Шааньси мужаас 6 оролцогч
    • Орос : 2022.10.20. Алтайн хязгаар, Эрхүү муж, Магадан муж, Хакасын БНУ, Сахагийн БНУ-аас 5 оролцогч
    • Монгол : 2022.11.4. Говь-Алтай аймаг, Дорноговь аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Хөвсгөл аймгаас 6 оролцогч

10 дахь удаагийн NEAR хүүхдийн гар зургийн уралдаан

  • Сэдэв : Зүүн хойд Азийн соёлыг танилцуулах
  • Хугацаа : 2022.3~12 сар
  • Оролцогч : 32 гишүүн орон нутаг, 3 ажиглагч орон нутаг, 1 гишүүн бус орон нутаг
    • Хятад(565), Япон(122), Солонгос(64), Монгол(19), Орос(57)
    • Шагнал : 201(Тэргүүн байр 1, хоёрдугаар байр 5, гуравдугаар байр 20, тусгай байр 170, тусгай шагнал 5)

Зүүн хойд Азийн 5 улсын хүүхдийн зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулсан.

  • Зорилго : 6 жилийн турш хүүхдийн зургийн уралдааны шагналт байрын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, үзэсгэлэнгээр дамжуулан NEAR Холбоог сурталчан таниулсан.
  • Солонгост үзэсгэлэн гаргасан
    • Хугацаа : 2022.9~11 сар
    • Хаана : Сэжун хотын номын сан, Сэжун Сундамманри номын сан, Жолланам мужийн номын сан, Гёнсанбүг мужийн захиргааны Дуннаг танхим, Инчон хотын Зүүн Азийн олон улсын боловсролын төв
  • Хятадад үзэсгэлэн гаргасан
    • Хугацаа : 2022 он
    • Хаана : Ниншягийн хотон үндэстний ӨЗО, Шаньдун муж, Хунан муж, Шааньси мужийн захиргааны вэбсайт, вичат, үзэсгэлэнгийн танхим

NEAR Холбооны 2022 тайлан гаргасан.

  • Хугацаа : 2022.11 ~ 2023.2
  • Хэвлэн гаргасан тоо : 6 улсын хэл(Солонгос, англи, хятад, япон, орос, монгол)-ээр 1010 ширхэг
  • Гол агуулга
    • Холбооны Хэрэг эрхлэх газрын гол үйл ажиллагаа
    • Холбогдох байгууллагын хамтын үйл ажиллагаа

Солонгосын Гёнсан их сургуулиас зохион байгуулсан 「K-Blue zone форум」-д оролцсон

  • Хугацаа : 2022.1.26. ~ 1.27.
  • Хаана : БНСУ-ын Гёнсаннам муж, Жинжү хот, Гёнсан их сургууль
  • Гол агуулга
    • K Blue zone форумын тэргүүн И Янгү форумыг нээж үг хэлэв.
    • Гёнсан их сургуулийн захирал Гвон Сүн Ги үг хэлэв.
    • NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ баяр хүргэж үг хэлэв.
    • Форумын нээлтийн илтгэл
    • Хуралдаан

ОХУ-ын Красноярск хязгаарын Эдийн засгийн форумд онлайнаар оролцов.

  • Хугацаа : 2022.3.2. ~ 3.4.
  • Сэдэв : ‘Сибирь : Ирээдүйн эдийн засаг’
  • Зохион байгуулсан хэлбэр : онлайн
  • Гол агуулга
    • NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллааганы хэлтсийн 3 ажилтан оролцсон.
    • Форумын үр дүнд 8.2 тэрбум рубль(600 сая ам.доллар)-ийн 37 хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

Солонгосын Пухан эмнэлэгт урилгаар лекц уншив.

  • Сэдэв : Японы хааны ордон ба Солонгосын хойг
  • Өдөр : 2022.3.30.
  • Хаана : Солонгосын Пухан эмнэлэг
  • Хамрагдсан : Пухан эмнэлгийн 100 ажилтан
  • Гол агуулга
    • Солонгосын хойгийн өмнөд хэсэг, Японы Ямоатогийн засаг үнэн хэрэгтээ улс төр, зэргийн холбоотой байсныг түүхэн сурвалжид дурдсан байдаг.
    • Хоёр улсын иргэд өмнөх үеийн түүхэн ой санамжаар зогсохгүй өнө эртний түүхээ эргэн харж, түүхээр дамжуулан жинхэнэ эвлэрэлд хүрч Азийн хамтын нийгэмлэгийг хөгжүүлэхийн тулд хичээх хэрэгтэй гэдгийг онцолсон.

「Дэгү Гёнбүг 2022-Олон нийтийн дипломат харилцааны симозиум 」-д оролцов.

  • Хугацаа : 2022.6.3.
  • Хаана : Солонгос, Дэгү хот, Гэмён их сургууль
  • Сэдэв : Глобаль цаг үеийн олон нийтийн гадаад харилцаа, орон нутгуудын олон нийтийн гадаад харилцааг өргөжүүлэх
  • Гол агуулга
    • NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ хэлэлцүүлэг хуралдаанд оролцож, NEAR-ийн үүргийг дэлгэрэнгүй тайлбарлаж, олон талт харилцааны байгууллагаар дамжуулан харилцааг өргөжүүлэх арга замыг танилцуулсан.

◎ Солонгос, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зорилусан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов.

  • Хугацаа : 2022.8.19
  • Хаана : БНСУ-ын Бүсун хот, Парадайс зочид буудал
  • Оролцсон : Бүсан дахь Хятад улсын Ерөнхий консулын хамрах тойргын төр засаг, бизнес, боловсрол, хэвлэлийн байгууллага, хятад үндэстний байгууллагын 240 гаруй хүн
  • Гол агуулга
    • Ерөнхий консул Гүо Фэн нээлтийн үг хэлэв.
    • Бүсан хотын захирагч Пак Хён Жүн, Чанвон хотын захирагч Хүн, Чанвон хотын захирагч Хун Нам Пю баяр хүргэсэн.
    • Бүсан, Үльсан, Гённам 3 хотын Олон улсын харилцааны элч нар баяр хүргэж үг хэлсэн.
    • Солонгос, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилийн хугацаанд гарсан хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнг үнэлж, хэтийн төлвийг хэлэлцсэн.

Хятад, Шааньси 「Таюуань 2022 –Эрчим хүч, үүрстөрөгчийн гаралтыг багасгах хөгжлийн форум」-д баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн.

  • Хугацаа : 2022.9.1. ~ 9.3.
  • Зохион байгуулсан хэлбэр : Онлайн болон танхимын хэлбэрээр
  • Оролцсон хүрээ : NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, мэргэжилтэн, холбогдох хүмүүс
  • Сэдэв : Эрчим хүч, нүүрстөрөгчийн саармагжуулалт, хөгжил
  • Гол агуулга
    • NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ нээлтийн ажиллагаанд оролцож мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авч тогтвортой хөгжлийг эрэлхийлэхийн төлөө хичээж буй Шааньси мужийн зүтгэлийг үнэлэв.

Хятад улс байгуулагдсаны 73 жилийн ойн арга хэмжээнд оролцов.

  • Хугацаа : 2022.9.29.
  • Зохион байгуулах арга : онлайн
  • Оролцсон : Консулын газрын хамрах тойргын төр засаг, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, хятад үндэстний байгууллагын 100 гаруй хүн
  • Гол агуулга : Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва тэргүүтэй 3 хүн онлайнаар оролцсон.

Солонгос, Жэжү「61 дэх удаагийн Тамна соёлын наадам」-д оролцов.

  • Хугацаа : 2022.10.7. ~ 10.9.
  • Хаана : Слолонгос, Жэжү муж
  • Гол агуулга : Монгол улсын төв аймгийн “Монгол туургатан” чуулгын хөгжимчдийг уг наадамд оролцоход зуучилж, арга хэмжээний үеэр орчуулгийн дэмжлэг үзүүлэв.