본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Нигата муж

Ханазуми Хидэо

  • Улсын нэрЯпон
  • Орон нутгийн нэрНийгата муж
  • Захирагчийн нэрХаназуми Хидэо

Бэлэг тэмдэг

Мужийн бэлэг тэмдэг

Мужийн бэлэг тэмдэг

 

Мужийн мод

Мужийн мод

ЮкиЦубаки

Мужийн шувуу

Мужийн шувуу

Токи, Японы залаат дэглий

Мужийн цэцэг

Мужийн цэцэг

Алтанзул

Түүхэн тойм

  • 1871 онд Пэбончихён Эчиго, Садо 13 хён байсан ба тэр жилийн 11 сард Бүхён болжНигата, Кавасаки, Ишикава 3 муж нэгдсэн.
  • 1873 оны 6 сард Кашивуажакихён, Нигатахён нэгдсэн бөгөөд 1876 оны 4 сард Айкавуа хёнтой нэгдсэн. Тэрчлэн 1886 онд Хигашикан барахён Фүкүшимахёноос Нигата хот гарч одоогийн Нигатахён буюу муж болсон.

Нутгийн онцлог

  • Нигата муж Зүүн тэнгисийн эргийн төвд нь оршино. Асахи уулын бүслүүр, Иэдэ уулын бүслүүр, Эчиго нуруу болон хакбү ба уулын бүслүүрийн 1500-2000 метрийн уулуудаар хүрээлэгдсэн ба 1258260км²/түүнээс Садуарал 85510км², 986км² ба Хоккайдо, Ивуатэ муж, Фүкүшима муж, Накану мужийн дараагаар хойд захаас урд зах хүртэлх шугамын уртаар 5-рт орно.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 12,583㎢
  • Байрлал : хойд өргөргийн 36° 44′ ~ 38° 33′, зүүн уртрагийн 137° 38′ ~ 139° 54′
  • Уур амьсгал : дундаж хэм 13.9°C, дундаж хуртунадас 2014.5mm(2006он)
Хүн ам болон өрхийн тоо
  • Хүн ам : 2,193,034 хүн(2021 оны 2 сарын байдлаар)
  • Өрхийн тоо : 907,484(2021 оны 2 сарын байдлаар)
  • Хүн амын нягтрал : 188,7км²(2010 оны байдлаар)
Засаг захиргаа
  • Бүтэц : Засаг дарга - 1, Засаг даргын орлогч - 3, 11 газар хэлтэс, 80 алба (2019.4.1-ний өдрийн байдлаар)
  • Хотын захиргаа : 20 хот 6 суурин 4 тосгон
Соёлын арга хэмжээ
  • 1 сар : Мүкунагесминүри, Уүмину Тагену Каракай
  • 2 сар : чөтгөрийн бүжиг, Үунүмаши цасны баяр, Тукамачи цасны баяр
  • 3 сар : Южава халуун рашааны цасны баяр/Южава хотод, Сорэнчу наадам/Кашиважаки хот
  • 4 сар : сакура цэцгийн баяр, Итуигава тулааны наадам,
  • 5 сар : үхрийн зодооны тэмцээн, Санжю наадам
  • 6 сар : Саду Вончүри цэцгийн баяр
  • 7 сар : Мураками их наадам, Жуэч наадам
  • 8 сар : нагаука наадам, Японы далайн эргийн шөнийн концерт Нигата хотод
  • 9 сар : Гатагай наадам, Юита Шибуяа наадам
  • 10 сар : Үнэгний шөнө наадам,
  • 11 сар : Яхику цэцгийн баяр(Яхику тосгон)
  • 12 сар : Шибаташи хотод баяр(Шибата хот)
Аялал жуулчлалын гол газар
  • Хүкүшима нуга(Нигата хот) [японы байгаль 100 газар орсон]
  • ХСэжга хүрхрээ(Асахи тосгон) [японы 100 хүрхрээд орсон]
  • Хүтачгамэ наран шарлагын газар(саду хот) [наран шарлагын 100 газарт орсон]
  • Мюку уул(Мюку хот) [Японы 100 том уулд орсон]
  • Киючкю(Тукамачи хот) [Японы 3 дахь том горхи]
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Хятад, Хэйлонжан муж(1983.8)

Эдийн засгийн байдал 

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • Мужийн ДНБ : 88,840 тэрбум иен (2015 оны байдлаар)
  • 1 хүнд ногдох орлого : 2,826 тэрбум иен (2015 оны байдлаар)
  • Төсөв (2019 оны эхний хагас жилийн төсөв):1 их наяд 2,597 тэрбум иен
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц (2015.10.01) 1-р аж үйлдвэр : 5.9%, 2-р аж үйлдвэр : 28.9%, 3-р аж үйлдвэр : 65.2%
Голлох бүтээгдэхүүн
  • Хүнсний ногоо・жимс・цэцэг : Далайн эрэг дагуух элсэн манханаас уулын өндөрлөг газар хүртэл онцлог шинжтэй цаг уурын шинж байдлыг хадгалсан олон төрлийн хүнсний ногоо, жимс, цэцэг ургадаг бөгөөд түүний дундаас ногоон шош, алтанзул цэцэг, сараана・болцуу, азалия зэрэг цэцгүүд нь тус улсад хамгийн ихээр ургадаг. Мөн илжгэн чих, лийр зэрэг жимс ихээр ургадаг бөгөөд улсдаа алдартай.
  • Хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн: Нигата Кошихикари нь амттай будаагаараа улсдаа танигдсан төдийгүй үйлдвэрлэлээрээ улсдаа номер1-т ордог. Шинано, Агано голын элбэг хангалуун ус, үржил шимт газар, будаа тариаллахад тохиромжтой уур амьсгал, нөхцөл байдалтай нь үйлдвэрлэгчдээс өндөр үнэлгээ авч байна.
  • Мал аж ахуй : Нигата мужийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ нь 517 орчим тэрбум иен бөгөөд өндөг, гахайн махны үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг. Сүүлийн үед “Нигата Вагю/үхрийн мах/”, “Нигата уламжлалт аргаар үржүүлсэн тахиа” гэх мэт аюулгүй, найдвартай Нигата брэндийн мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа өргөжин тэлж байна.
  • Ойн аж ахуй: Нигата мужийн ой нь нийт нутгийн 69%-ийг эзэлдэг ба усан хангамж, галын аюулаас урьдчилан сэргийлэх гэх мэт амьдралын тав тухтай байдлыг хангаж, хиймлээр тариалсан хуш мод нь байшингийн түүхий эд болж өргөнөөр хэрэглэгдэж байна. Түүнчлэн мөөгний тариаллаараа улсдаа 2-т ордог нь газар тариалангийн чухал аж үйлдвэр юм.
  • Загасны аж ахуй:630 км гаруй үргэлжлэх далайн эрэг дагуу байрлах Нигата муж нь загас элбэгтэй сериола загас, далайн арваалж, ягаан сам хорхой зэрэг төрөл зүйлүүд баригддаг ба Садо арлын Найманд хясаа ны аж ахуй эрхэлж байна. Мөн Чуэцу нутгийн дунд хэсэгт “Сэлэлтийн эрдэнэ” хэмээн нэрлэгддэг алаг булуу цагаан загасны төрсөн нутаг бөгөөд түүнийг үржүүлдэг.
  • Худалдаа аж үйлдвэрлэл: Нигата муж нь металл хийц, нарийн хийцийн боловсруулалтаас эхлээд мод боловсруулах, гадаргуугийн өнгөлгөө, цутгах, төмөрлөг шахах, хүнсний боловсруулалт хүртэл монозукури (гар урлал дээр суурилсан японы өвөрмөц үйлдвэрлэлийн соёл)-д зайлшгүй байх шаардлагатай үндсэн технологитой эртний түүхтнй бөгөөд салгаж болшгүй өвөрмөц технологитой аж ахуйн нэгжүүд цөөнгүй байдаг. Металл боловсруулах төхөөрөмж, газрын тосны зуух, соронз, цагаан будааны бялуугаараа улсдаа тэргүүлдэг. Түүнчлэн улсын хэмжээнд тэргүүлэх эгнээнд байгаа сүлжмэл, нэхмэл эдлэлийн загварын салбараараа алдартай. Технологийн хувьд мэргэжлийн бейсболын тамирчны өмсгөлд хэрэглэгддэг өндөр үнэлгээ авдаг.

Бусад зүйл

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Захирагчийн бодлогын газар, Олон улсын хэлтэс
  • Хаяг : 956-0101 新潟県新潟市中央區新光町 4-1
  • Утас:+81-25-280-5962
  • Факс : +81-25-280-5126
  • Вэбсайт:www.pref.niigata.lg.jp