본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Сэлэнгэ аймаг

Н.Лхагвадорж

  • Улсын нэрМонгол улс
  • Орон нутгийн нэрСэлэнгэ аймаг
  • Засаг даргын нэрН.Лхагвадорж

Бэлгэ тэмдэг

Бэлэг тэмдэг

Бэлэг тэмдэг

 

Түүхэн тойм

  • Тус аймгийн Шаамар сумын нутгаас 1974 онд олдсон нэн эртний хүний яс нь төв Азид хүний амьдрал эхэлсэн он жилүүдийг ихээхэн урагшлуулж, Монгол улс түүний дотор Сэлэнгэ нутагт хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнөөс эхэлжээ гэсэн дүгнэлтэд олон улсын хүн судлаач түүхчдийг хүргэсэн. Түүнчлэн манай эриний өмнөх 1-р зууны үеэс хүчирхэгжин төв Азид ноёрхож байсан Хүннү гүрний гол төвлөрөл, хожим 10-р зууны үеэс хүчирхэгжин мандаж байсан "Гурван мэргэд" аймаг ч энэ нутагт байжээ. Түүнээс хойш 14-18-р зууны үеэс Хиагт, Хүдэр, Зэлтэрээр олон улсын худалдаа явагдаж Монгол улсад дэлхийн капитал нэвтрэн ороход Сэлэнгэ нутаг үүд хаалга нь болж 19-20-р зууны үеэс олон улсын эдийн засаг, улс төрийн харилцааны гол зангилаа болсноороо Сэлэнгэчүүд бусдаас түрүүнд дэлхийн зах зээлд татагдан орсон юм.

Нутгийн онцлог

  • Тус аймаг нь эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаадын унаган нутаг. 1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт Сэлэнгэ аймагт болсон.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 43.000km²
  • Байршил : Нийслэл Улаанбаатараас 358km-ийн зайд оршино.
  • Уур амьсгал : Аймгийн нутаг ерөнхийдөө эх газрын эрс тэс уур амьсгалтай, өвлийн улиралд цас их хэмжээгээр орж, газар гүн хөлдөх бөгөөд үнэмлэхүй хүйтэн 35-42 хэм, зун, намрын улиралд бороо нэлээд хэмжээгээр орох ба үнэмлэхүй халуун 30-36 хэм байдаг. Хавар, намрын улиралд тогтворгүй чиглэлийн салхитай 12-17 м/с хүрдэг. Жилд дунджаар 300-400мм хур тунадас унадаг.
Хүн ам (2021 оны байдлаар)
  • Хүн ам : 108,878
  • Өрхийн тоо : 29,947
Соёлын арга хэмжээ
  • Наадам (7. 11 ~ 13)
Түүхийн дурсгалт газар
  • Амарбаясгалант хийд, хувьсгалын музей
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Солонгос : Гёнсанбүг мужийн Бунхва сум(2008.8), Чүнчоннам мужийн Данжин хот(2012)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин (2021 оны байдлаар)
  • GRDP : 1,202,635 сая төгрөг
  • 1 хүнд ногдох ДНБ : 11,071 мянган төгрөг
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц: - үйлчилгээ : худалдаа , нийтийн хоол 82.3%, амралт сувиллын газар, буудал 8.2%, - үйлдвэрлэл : уул уурхай 81.8%, хүнс 10.9%, барилгын материал 6.3%, бусад 81.8%

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Төрийн захиргаа, Удирдлагын хэлтэс
  • Хаяг : Government office of Selenge province
  • Утас:+976-7036-2171
  • Факс : +976-7036-1111
  • Вэбсайт:http://www.selenge.gov.mn