본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хабаровск хязгаар

Хабаровск хязгаар(Захирагчийнүүргийг орлогч) Дегтярев Михаил Владимирович

  • Улсын нэрОХУ
  • Орон нутгийн нэрХабаровск хязгаар
  • Захирагчийн нэрДегтярев Михаил Владимирович

Бэлгэ тэмдэг

Далбаа

Далбаа

 

Сүлд

Сүлд

 

Түүхэн тойм

  • 1856 : Айгун хотын гэрээний дагуу Приамурье-гийн зүүн эргийг тэр чигт нь Оросын эзэмшил гэж үзэх болов.
  • 1920 : Приморскийн дүүргээс Приамурскийн дүүргийг тусгаарлаж, төвийг нь Хабаровск болгосон.
  • 1938 : Алс Дорнодын нутаг Хабаровск хязгаар ба Приморийн хязгаараар хуваагдсан.

Нутгийн онцлог

  • Оросын хөрөнгө оруулалтад хамгийн таатай бүсүүдийн нэг юм. Ялангуяа байгалийн нөөц баялаг ашиглах боловсруулах, батлан хамгаалах зориулалтыг өөрчлөх, тээврийн дэд бүтэц, дотоодын зах зээлд зориулсан хэрэглээний бараа үйлчилгээ зэрэг чиглэлээр хөрөнгө оруулахад нэн таатай.

Ерөнхий тойм

Ангилал Агуулга
Газар нутаг, уур амьсгал
  • Газар нутаг : 787,633km²(Орос улсын нийт газар нутгийн 4.5% ба Алс Дорнодын эдийн засгийн бүсийн 12.7%)
  • Байршил : Оросын Алс Дорнодын төв хэсэгт оршино Тус хязгаар Оросын Алс Дорнодтөдийгүй нийт Оросод чухал байр суурь эзэлдэг. Учир нь мод, үнэт зүйлийн загас, үслэг ан, төмөрлөг металын хүдэр, төмрийн бус болон үнэт метал, усны нөөц зэрэг баялагтай Өмнөөс хойш 1,800km, зүүнээс баруун тийш 125 ~ 750km сунаж тогстон. Москва хүртэл төмөр замаар 8,533km, онгоцоор 6,075km.
  • Уур амьсгал : Хойд зүгээс өмнөд зүг рүү ойртох тусад цаг уурын олон шинж илэрнэ. 1 сарын дундаж хэм өмнөд хэсэгт -22°C ~ хойд хэсэгт -40°C бөгөөд далайн эрэг хавийн бүсэд -18°C ~ -24°C. Зундаа халуун чийглэг, 7 сарын дундаж хэм өмнө зүгт нэмэх 20°C хойд зүгт 15°C болно. дундаж хуртундас хойд зүгт 400 ~600mm бөгөөд зүүн хэсэгт уул нуруурхаг газарт 600~800mm байна.
Хүн ам
  • Хүн ам : 1,315,643 хүн(2020 оны 1 сарын байдлаар)
  • Хүн амын нягтрал : 1.67 хүн/㎢(2020 оны 1 сарын байдлаар)
Соёлын арга хэмжээ
  • Хүүхдийн баяр (9 сарын 11-ний өдөр)
Түүхийн дурсгалт газар
  • Драмын театр (1894 онд байгуулагдсан)
Ах дүүгийн харилцаат, нөхөрлөлийн харилцаат хот, муж(он)
  • Хятад: Хэйлонжан муж (10.01.1992), Жилинь муж (07.06.2016)
  • Япон: Хёго муж (18.04.1969), Аомори муж (27.08.1992), Нигата муж (26.07.2005), Тоттори муж (17.11.2010)
  • Солонгос : Гёнсаннам муж (14.09.1996)

Эдийн засгийн байдал

Ангилал Агуулга
Эдийн засгийн түвшин
  • GRDP : 802.9 тэрбум. рубль (2020 оны 1 сарын байдлаар)
  • 1 хүнд ногдох орлого : 608,977 рубль (2020 оны 1 сарын байдлаар)
Аж үйлдвэрийн байдал
  • Аж үйлдвэрийн бүтэц : Тус хязгаарын аж үйлдвэрийн салбар метал, шатахуун, тоног төхөөрөмж, машин механизм үйлдвэрлэж Оросын Алс Дорнодын бүх хэрэгцээг хангаж байна.. 2004 оны статистик мэдээгээр аж үйлдвэрийн салбар хязгаарын эдийн засгийн 50% эзэлж байна. Тус хязгаар алс дорнодын бусад нутгуудийг бодвол харьцангуй олон салбараар үйл ажиллагаа явуулж байна. 30% нь аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, металл боловсруулалт ба хүнсний аж үйлдвэрлэл 14% төмөрлөг бус аж үйлдвэри 13% ой мод боловсруулалт 12.5% эзэлнэ.
Голлох бүтээгдэхүүн
  • Тэргүүлэх аж үйлдвэр : түлш эрчим хүч, тоног төхөөрөмж, ойн аж ахуй
  • Онцлох аж үйлдвэр : төмөрлөг, төмөрлөг бусийн аж үйлдвэр, загас боловсруулалт, хүнсний боловсруулсан бүтээгдэхүүн (мах сүүн бүтээгдэхүүн, гурил, архи)
  • Экспортийн бүтээгдэхүүн : олон төрлийн зориулалттай зорчигч ачаа тээвэрлэгч онгоц, бага оврын онгоц -103, моторт завь, бага оврын моторт завь.

Бусад

Харилцах салбар

  • Хариуцсан хэлтэс : Олон улс, орон нутгийн хамтын ажиллагааны хэлтэс
  • Хаяг : 680000, Russia, Khabarovsk city, Karl Marx st., 56
  • Утас:+7(4212) 40-21-70
  • Факс : +7(4212) 30-57-27
  • Вэбсайт:https://minmms.khabkrai.ru/