본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Соёл, аялал жуулчлалын

Соёл, аялал жуулчлалын талаарх танилцуулга

Газрын нэр : Дазао сүм

Тус сүм Өвөрмонголын ӨЗО-ы Хөх хотын Вичуан дүүргийн өмнөд хэсэгт байдаг шарын шашны сүм юм. Зао нь түвдээр сүм гэсэн үг бөгөөд анхандаа Хунчи сүм гэдэг байсанаа хожим Вулиан сүм гэж нэрлэх болсон. Дазао сүм нь Хөх хотод хамгийн анх нээгдсэн шарын шашны сүм бөгөөд Монголын шарын шашин дэлгэрэх эхэн үед байгуулагдсан томхон сүмийн нэг бөгөөд Мин улсын үед Монголын Түмэдийн захирагч Алтанхан 1579 онд байгуулсан.

Газрын нэр : Ү та сы буюу Таван суваргат сүм

Хөх хотын Жиүчений зүүн өмнө хэсэгт оршдог. Мин улсын үед буюу 18-р зуунд байгуулагдсан 13 метрийн өндөр суварга сүндэрлэх бөгөөд суварганы суурь нь урт дөрвөлжин хэлбэртэй. Үүний дээр таван жижиг суваргатай. Энэ суваргыг чулуу тоосгоор бүтэж, суварганы гадуур нь бүргэд, арслан, заан, хангарьд, очир зэргийг сийлсэн байдаг. Том хаалганы голд монгол, түвд, хятад хэлээр “Очир суудалт шарлын суварга” гэж бичсэн байдаг. Очир суудлын хойт талын хананд сийлж шигтгэсэн гурван зурагтай. Үүний зүүн талынх нь Монгол одон орны байршлын зураг байдаг.

Газрын нэр :Зао жуны булш

Хан улсын хааны татвар эм Зао жуны булш юм. Хөх хотоос урагш 9 км-т Дахэй нуурын өмнө хэсэгт орших уг булш нь 33 метрийн өндөрт 13.000 м2 талбайг эзэлнэ. 2000 гаруй жилийн түүхтэй Хятадын Хан улсын хамгийн том булшны нэг юм.

Газрын нэр : Чингисийн бунхан

Өвөрмонголын ӨЗО-ы Ордосын өндөрлөгт байрладаг. 5.5 гектар газрыг хамрах уг булшны цогцолбор нь монгол үндэстэн болон хятадын хойд нутгийн нүүдэлчдийн түүх, соёлыг судлах чухал үнэ цэнэтэй дурсгал юм. Уг цогцолборыг Хятад улсын гол дурсгалт газруудын хамгаалалтад хамруулсан байдаг.