본문 바로가기
동북이 교류 협력의 중심, 동북아시아지역자치단체연합

гол үйл ажиллагаа

17-р хурал (2019 он)2019-10-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 3.jpg   첨부파일 1.jpg   첨부파일 2.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

■ Хугацаа : 2019. 3. 5.~3. 7.

■ Хаана: Япон улсын Хёго мужийн Кобэ хот, Мики хот
■ Оролцсон
○ 5 улсын 17 орон нутгийн 30 гаруй оролцогч
NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар(Төлөвлөлт, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, япон хэлний мэргэжилтэн) 2 оролцогч
• Япон улс(1): Хёго муж
• БНСУ(4): Бүсан хот, Инчон хот, Гёнсанбүг муж, Чүнчонбүг муж (8 оролцогч)
• БНХАУ(3): Хэйлонжан муж, Жилинь муж, Хүнан муж (6 оролцогч)
• Монгол улс(5): Төв аймаг, Архангай аймаг, Увс аймаг,Сүхбаатар аймаг, Баян-Өлгий аймаг (8 оролцогч)
• ОХУ(2): Камчатк хязгаар, Сахалин муж (4 оролцогч)

■ Гол агуулга
○ 3 сарын 5-ны өдөр
• Хүлээн авалт
- Хёго мужийн захирагчийн орлогч, Хёго мужийн Гамшгаас сэргийлэх газрын дарга, Кобэ хот дахь БНСУ-ын Ерөнхий консулын газрын Ерөнхий консулаас гадна 3 улсын Консулын газрын холбогдох албаны хүмүүс оролцсон.


○ 3 сарын 6-ны өдөр
• 'Хүн ба гамшгаас сэргийлэх ирээдүйн төв'-ийн үйл ажиллагаатай танилцах
- Газар хөдлөлтийн гамшиг(Кобэгийн газар хөдлөлт, Японы зүүн нутагт болсон хүчтэй газар хөдлөлт) болсон газрын түүх, гамшгийн дараа хэрхэн сэргээн босголт хийсэн тухай мөн гамшгаас сэргийлэх арга барилтай танилцсан.
• Хёго мужийн гамшгаас сэргийлэх бодлого ба гамшгаас сэргийлэх нэгдсэн мэдээлллийн Финикс системийн талаар танилцуулсан . Хуралд оролцогч орон нутгуудаас өөрийн улс орны гамшгаас сэргийлэх чиглэлийн туршлагаас танилцуулсан.

○ 3 сарын 7-ны өдөр
• 'Хёго мужийн гамшгаас сэргийлэх төв'
- Ханшин Аважид болсон хүчтэй газар хөдлөлтөөс үүдсэн туршлага сургамжийн талаар лекц уншсан. Мөн нөөцийн агуулах үзэх, газар хөдлөлтийг бодитоор мэдэрч үзэх хөтөлбөр явуулсан.
• Нужима газрын давхаргын музей үзсэн.
- 1995 оны 1 сарын 17-ны өдөр 05 цаг 46 минутад хөдөлсөн Ханшин Аважид болсон хүчтэй газар хөдлөлт, тухайлбал Угүра нутагт газар хөдлөлтийн улмаас газрын гадаргууны хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд үүнийг тэр чигээр нь хадгалан 1998 оны 7 сарын 31-ний өдөр музей болгосон