본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Ённам Их Сургуультай хамтран ажиллана2024-01-30

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


    Ённам их сургуулийн "Шинэ тосгоныг хөгжүүлэх" хөтөлбөрийн хүрээнд NEAR-ын гишүүн орон нутгийн төрийн албан хаагчдыг дадлагажуулах сургалтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. 


1 сарын 30-ны өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ённам Их Сургуулийн төв байрны 3 давхарт байрлах хурлын танхимд тус их сургуулийн захирал Чой Вэ Чүлтэй уулзаж, NEAR-ийн гишүүн орон нутгуудад дадлага хийх, мөн гишүүн орон нутгийн боловсролын салбарт олон улсын хамтын ажиллагаа явуулж, гадаадын шилдэг авьяастныг татах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.


Өнөөгийн байдлаар NEAR болон Ённам Их Сургууль нь Бүсан хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газартай хамтран “Солонгос-Хятадын залуучуудын солилцооны UCC тэмцээн 2023” зэрэг олон улсын арга хэмжээг хамтран зохион байгуулсан.


Энэхүү хамтын ажиллагааны гэрээг байгуулсанаар NEAR-аас 2024 онд шинээр хэрэгжүүлэх 「NEAR-ийн гишүүн орон нутгийн төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр」-өөр дамжуулж, ▲Бүс нутгийн боловсролын хамтын ажиллагаа ▲Гадаадын чадварлаг болловсон хүчнийг татах зэрэг олон салбарт өргөжин тэлэх төлөвтэй байна.


 

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин "Шинэ тосгоныг хөгжүүлэх" олон улсын хөгжлийн чиглэлээр бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг явуулдаг тус улсын цорын ганц их сургууль болох Ённам Их Сургуультай хамтран Энэхүү төслийг хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, сургалт дадлагад оролцогчид бага төрөлт, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн менежмент гэх мэт NEAR-ийн бүс нутгуудад нийтлэг тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх ур чадварыг эзэмших боломжтой" гэв.


Хариуд нь Ённам Их Сургуулийн ерөнхийлөгч Чой Вэ Чүл “Зүүн хойд Азийн зургаан улсын 81 гишүүн орон нутгийг хамарсан хамгийн том платформ болох NEAR-тай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлснээр Ённам Их Сургууль олон улсын хэмжээнд томоохон дэвшилт хийж, үлгэр жишээ болж хөгжинө гэдэгт найдаж байна” хэмээв.  



 Ённам Их Сургуулийн “Шинэ тосгоныг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд NEAR-ийн гишүүн орон нутгийн төрийн албан хаагчдыг дадлагажуулах сургалтыг энэ оны 6 дугаар сарын сүүлээр зохион байгуулна.