Зүүн хойд Азийн харилцаа,хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
ОХУ, Бүгд Найрамдах Алтай улс NEAR-ийн 80 дахь гишүүн орон нутгаар элсэх хүсэлтээ илгээв2023-06-27
Бичлэг оруулахAdmin
Файл Республика Алтай_1.png
ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улс NEAR холбоонд гишүүн орон нутгаар элсэх хүсэлтээ Хэрэг эрхлэх газарт ирүүлжээ. 10-р сарын 25-нд Үльсан хотод болох NEAR-ийн 14 дүгээр Бүгд хурал"-аар ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсыг NEAR-ийн гишүүн орон нутгаар баталбал нийт гишүүн орон нутгуудын тоо 80 болж өсөх юм.
2014 оноос хойших анхны ОХУ-ын орон нутаг NEAR холбоонд гишүүнээр элсэх гэж байгаа бөгөөд сүүлийн үед "шинэ хүйтэн дайн" гэгдэх олон улсын хүнд нөхцөл байдлын үед ч Зүүн хойд Азийн зургаан улсын орон нутгийн засаг захиргаа хоорондын олон талт харилцаа хэвийн үргэлжилж байгаа нь онцлог юм.
Түүнчлэн ОХУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консулын газар Алтайн Бүгд Найрамдах Улсыг NEAR холбоонд гишүүнээр элсэх ажлыг идэвхтэй дэмжиж ажиллажээ.
Хариу