Зүүн хойд Азийн харилцаа,хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-аас БНХАУ-ын Шиан хотод суугаа Ерөнхий консулын газарт зочиллоо2023-07-12
Бичлэг оруулахAdmin
Файл 111.jpg
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 7-р сарын 4-ний өдөр Шааньси мужийн Гадаад харилцааны албанд зочлохын зэрэгцээ БНСУ-аас Шиан хотод суугаа Ерөнхий консулын газарт айлчилж, Дэд консул /ерөнхий консулын үүргийг орлогч/ Жон Гуан Сүтэй уулзаж, Зүүн хойд Азийн сүүлийн үеийн нөхцөл байдал, орон нутгуудын хоорондын хамтын ажиллагааны асуудал, Шиан дахь Ерөнхий консулын газрын тойрогт байдаг Ниншя, Шааньси, Ганьсү зэрэг мужуудын NEAR-ийн үйл ажиллагаанд оролцох чиг үүргийн талаар танилцуулав.
Түүнчлэн, ажиглагч орон нутаг болох Ганьсү мужийг NEAR-ийн гишүүн орон нутгаар элсүүлэх ажилд дэмжлэг хүсэв.
Дэд консул Жон Гуан Сү хариуд нь БНХАУ-д NEAR холбооны талаарх ойлголт нэлээд өндөр байгаа бөгөөд Зүүн хойд Азийн орон нутгуудын хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байна гэв.
Хариу