본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Жилинь мужийн Гадаад харилцааны газрын дарга Солонгос-Хятадын глобал нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2023-04-24

Бичлэг оруулахAdmin

Файл

NEAR Холбооны гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Жилинь мужийн Гадаад харилцааны газрын дарга Зэн Ган 4 сарын 14-ний өдөр Солонгос-Хятадын нийгэмлэгийн тэргүүлэгч Ү Сү Гэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрээр зочдод Жилинь муж ба Солонгосын нөхөрлөлийн харилцаа, Чанчүн дахь Олон улсын хамтарсан жишиг бүсийн бүтээн байгуулалтын байдлыг танилцуулав.

Солонгос-Хятадын глобал нийгэмлэгийн төлөөлөгчид Жилинь мужийн Янбянь тойрогт айлчилж, бичил биетийн бордоо үйлдвэрлэл, хүн орхоодой тариалалтын газруудаар явж танилцаж, зарим төсөлд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав


[Холбогдох мэдээг үзэх]

Эх сурвалж : Жилинь мужийн Гадаад харилцааны газрын вэбсайт