본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR–ийн Хэрэг эрхлэх газарт Монгол улсын орон нутгуудыг төлөөлж Э.Мөнхцацрал ажиллахаар боллоо.2022-10-31

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 임명장 전달.JPG  

첨부파일

Монгол улсын Дундговь аймгийн төрийн албан хаагч Э.Мөнхцацрал NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Монгол улсын орон нутгуудыг төлөөлж ажиллахаар 10 сарын 28-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэгээс захирамжаа гардан авлаа.

Э.Мөнхцацрал нь Монгол улсын Хүмүүнлэгийн их сургуульд Англи хэлний багшийн ангийг дүүргэсний дараа Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газарт 2 жил гаран ажиллажээ.

Цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтэст харьяалагдаж, Монгол улсын орон нутгуудтай холбогдох ажлыг хариуцан ажиллах юм.

Э.Мөнхцацрал нь Солонгост 1 жил гаран солонгос хэл сурч байсны хувьд Солонгосын соёл, нийгмийн талаар өргөн мэдлэгтэй тул NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт амжилттай ажиллаж чадна гэдэгт найдаж байна.