본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

[Солонгос, Гёнги муж] Гёнги муж, Ляонин муж, Канагава мужийн нөхөрлөл харилцааны хурал зохион байгуулав.2023-08-30

Бичлэг оруулахAdmin

Файл

Гёнги муж 8 сарын 9-ний өдөр Хятадын Ляонин муж, Японы Канагава мужтай 14 дөх удаагийн 3 бүсийн нөхөрлөл, харилцааны чуулга уулзалтыг Сүвон хотноо зохион байгуулж, боловсрол, спорт, соёл урлагийн салбарт өсвөр үе, залуучуудыг оролцуулсан харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг Солонгос, Хятад, Япон гэсэн гурван бүс нутагт ирээдүй үеийнхэний нөхөрлөлийг дэмжих сэдвээр хэлэлцлээ.

Уулзалтад эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирагч Йеом Тэ Ён, Ляонин мужийн дэд захирагч Гаотао, Канагава мужийн Олон улсын соёл, аялал жуулчлалын газрын захирал Чикако Кагава зэрэг гурван бүс нутгийн өндөр түвшний төлөөлөгчид зэрэг холбогдох 40 гаруй албан тушаалтан оролцов.

Гурван бүс нутгийн нөхөрлөлийн харилцааны чуулга уулзалтыг 1996 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хоёр жил тутамд болдог ба дараагийн уулзалт 2025 онд Японы Канагава мужид болох юм.


Холбогдох мэдээг үзэх [관련뉴스 보기]


Эх сурвалж : Асиа Гёнжэ