본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

[Гёнсанбүг муж] Жилинь мужийн оюутнуудын дунд “Солонгос хэлээр уран ярих” уралдаан болж өнгөрлөө2023-11-03

Бичлэг оруулахAdmin

Файл

10 сарын 31-ний өдөр Гёнсанбүг мужтай нөхөрлөлийн харилцаат БНХАУ-ын Жилинь мужийн Чанчүн хотноо Жилинь мужийн оюутнуудын солонгос хэлний уран ярианы уралдаан болж өнгөрлөө.

Энэхүү уралдаанд Жилинь мужид байдаг солонгос хэлний тэнхимтэй 12 их сургуулийн 17 оюутан сүүлийн шатны шалгаруулалтад тэнцэж урьдаас зарласан 5 сэдвээс нэгийг сонгон илтгэл тавихаас гадна асуултад хариулах хэлбэрээр ур чадвараа сорисноос 4 оюутан шалгарсан бөгөөд 1-р байрт орсон оюутанд 2000 юаны болон Гёнсанбүг мужийн их сургуульд 6 сарын хугацаатай солонгос хэлний сургалтад суух эрхийн бичгээр шагнав.

Гёнсанбүг муж болон Жилинь мужийн захиргаа уралдааны үр дүнд оюутан залуус Солонгосын соёлыг сонирхож, нөхөрлөлийн харилцаа ам жилттай явагдаж байгаа гэж үзэж цаашид Жилинь мужид Солонгос хэлний уран ярианы уралдааныг тогтмол зохион байгуулахаар боллоо.


Мэдээг үзэх[뉴스 바로가기]

 

Эх сурвалж : Гёнбүг Думин” өдрийн сонин