본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

[Солонгос·Япон] 7 дахь удаагийн Солонгос, Японы мужийн Захирагч нарын хурал 6 жилийн дараа болж өнгөрлөө2023-11-03

Бичлэг оруулахAdmin

Файл

11 сарын 1-ний өдөр Солонгос, Японы мужийн захирагч нарын хурал Япон улсын Яманаши мужид болж өнгөрлөө. Энэхүү хурал нь 2017 онд Бүсан хотноо болсноос хойш 6 жилийн дараа ийнхү дахин зохиогдов.

 

○ Хуралд Солонгосоос Гёнсанбүг, Ганвон, Жоллабүг муж, Инчон, Сэжун хотоос, Японоос Японы мужийн захирагч нарын нийгэмлэгийг тэргүүлэгч муж болох Мияаги муж тэргүүтэй 11 мужийн удирдлага оролцов.

 

○ Хуралд оролцогчид энэхүү хурлаар бага төрөлт, өндөр насжилт,    орон нутгийн тэнцвэртэй хөгжил, Солонгос, Японы орон нутгуудын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцов.

 

Нөгөөтээгүүр Солонгос, Японы мужийн Захирагч нарын хурал 1998 оны 2 сард Солонгос улсын Ерөнхийлөгчөөр Ким Дэ Жүн сонгогдож ажлаа хүлээж авах ёслолын үйл ажиллагаанд оролцсон Японы мужийн захирагч нарын нийгэмлэгийн тэргүүлэгч анх хоёр улсын мужийн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцааг явуулах санал тавьсны дагуу 1999 онд Солонгосын хот, мужийн захирагч нарын Холбоо байгуулагдаж, хоёр улсын орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын харилцааг нэмэгдүүлэх, хамтарч ажиллах зорилгоор байгуулсан юм. Одоо Солонгосын 17 хот, муж, Японы 47 муж буюу нийт 64 хот, мужийн Захирагч нар энэ хуралд оролцдог.

 

 

Холбогдох мэдээг үзэх [뉴스 바로가기]

 

Эх сурвалж : Ёнхаб ньюс