본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

[Солонгос·Хятад·Япон] Шар тэнгисийн эргийн Солонгос·Хятад·Японы эдийн засаг, технологийн харилцааны хурал Далянь хотноо болж өнгөрлөө2023-11-08

Бичлэг оруулахAdmin

Файл

Солонгосын Аж үйлдвэр, Худалдаа, Нөөцийн яам, Хятадын Худалдааны яам, Японы Кюшю Эдийн Засгийн аж үйлдвэрийн газраас хамтран зохион байгуулсан 21 дэх удаагийн Шар тэнгисийн эргийн Солонгос·Хятад·Японы эдийн засаг, технологийн харилцааны хурал 10 сарын 29-ний өдрөөс 11 сарын 1-ний өдрийн хооронд Хятадын Далянь хотноо болж өнгөрлөө(Хятадын талаас Худалдааны яам зэрэг байгууллагаас 145 хүн, Солонгосын Аж үйлдвэр, Худалдаа, Нөөцийн яамны Худалдааны хамтын ажиллагааны газрын дарга тэргүүтэй 69 хүн, Японы Кюшю Эдийн засаг, Аж үйлдвэрийн газрын дарга Намүра Кимихидэ тэргүүтэй 80 хүн тус тус оролцов).

 

○  Энэ удаагийн хуралд Хятдын талаас орон нутагт хөрөнгө оруулалт хийх нөхцөл байдлын талаар, Солонгосын талаас Солонгос, Хятад, Японы хамтын ажиллагааг явуулах боломжтой био аж үйлдвэр, усны аж үйлдвэр, нүүрстөрөгчийн гаралтыг б агасгах зэрэг сэдвээр, Японы  талаас Даляньд үйл ажиллагаа явуулж буй компаниудийн талаар тус тус танилцуулав.

 

Шар тэнгисийн эргийн Солонгос, Хятад, Японы эдийн засаг, технологийн харилцааны хурлыг анх 2001 онд Фүкүока мужаас санаачлан зохион байгуулж байсан бөгөөд дээрх 3 улс ээлжлэн зохиож ирсэн. Өнгөрсөн жил Бүсан хотноо зохион байгуулсан бол ирэх жил Японы Ойта мужийн Бэппү хотод зохион байгуулна.

 

○ Хятадын Худалдааны яам, Солонгосын Аж үйлдвэр, Худалдаа, Нөөцийн яам, Японы Шар тэнгисийн эргийн Кюшю нутгаас оролцов


Мэдээг үзэх [뉴스 바로가기]


Эх сурвалж : World Korea news