본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хятад-Солонгосын найрамдал нөхөрлөлийн бэлэгдлийн суваргийн нээлтийн ажиллагаанд оролцов.2015-06-09

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 DSC_0610 copy.jpg   첨부파일 DSC_0708.JPG   첨부파일 DSC_0915 copy.jpg  

첨부파일

첨부파일

첨부파일

5 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Шаньси мужийн Шиан хотноо Хятад-Солонгосын найрамдал нөхөрлөлийн бэлэгдлийн суваргийн нээлтийн ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд БНСУ-ын талаас Кёнсанбүг мужийн захирагч Ким Гуан Юн, Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жон Жэ Вон, Хятад улсад ажиллаж амьдрагч солонгос иргэд зэрэг 200 гаруй хүн, БНХАУ-ын талаас Шаньси мужийн захирагчийн орлогч тэргүүтэй мужийн Ардын засаг, Шиан хотын Ардын засаг, Эко паркийн хорооны төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцлоо. Солонгос улсын үнэт зүйлсийн 20-рт бүртгэлтэй, Нэгдсэн Шилла улсын үеийн Дабутаб суваргыг бодитоор дуурайлган барьсан уг суваргыг 2013 оны 4 сард . Кёнсанбүг муж, Шаньси муж хооронд ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш 2 талын соёл, боловсролын харилцааг идэвхжүүлэх, эдийн засаг худалдааг өргөжүүлэх үүднээс барьжээ. Энэхүү суваргыг барьснаар цаашид хоёр улсын соёлын харилцааг нэг шат ахиулна гэж үзэж байна.