본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНХАУ, Шаньдун муж] 2023 оны NEAR-ийн далай, загасны аж үйлдвэрийн хорооны хурал 9-р сарын сүүлээр Вэйхай хотод болно2023-07-17

Бичлэг оруулахAdmin

Файл

    БНХАУ-ын NEAR-ийн гишүүн орон нутаг болох Шаньдун муж нь 2023 оны 9-р сарын 21-23-ны өдрүүдэд Вэйхай хотноо "2023 оны NEAR-ийн далай, загасны аж үйлдвэрийн хороо"-г  "Дижитал боломжуудыг хөгжүүлж, байгаль орчинд ээлтэй технологиор тэргүүлэх" уриа дор зохион байгуулахаар төлөвлөж байна.


    Энэхүү үйл ажиллагааг Шаньдун мужийн захиргаа болон NEAR-ийн далай, загасны аж үйлдвэрийн хороо хамтран зохион байгуулах бөгөөд  “Далайн эдийн засгийн дижитал өөрчлөлт”, “Далайн туршилтын станцын хөгжил, бүтээн байгуулалт”, “Далайн бүсийн экологийн хамгаалалт, чанарын хөгжил”, “Далайн эрүүл мэндэд тустай хоол, хүнсний иж бүрдэл, бүтээгдэхүүний танилцуулга" гэсэн дөрвөн салбар хуралдаанаас бүрдэнэ.


     Шаньдун мужаас энэхүү арга хэмжээнд гишүүн орон нутаг бүрээс засаг дарга /орлогч/ нарыг урих бөгөөд илтгэл тавих хүсэлтэй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулна.