본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

[БНСУ, Гёнсанбүг муж] Гёнсанбүг муж БНХАУ-ын ЖДҮ-ийг дэмжих байгууллагуудтай хамтран ажиллах уулзалт2023-08-08

Бичлэг оруулахAdmin

Файл

    Энэ сарын 7-ны өдөр Гёнсанбүг мужид БНХАУ-ын ЖДҮ-ийн хамтын ажиллагааг дэмжих төв болон тус мужийн ЖДҮ-ийн бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд зэрэг 8 байгууллагатай хамтын ажиллагааны талаар уулзалт хийв.


    Энэхүү уулзалтаар дэлхийн эдийн засаг удааширч байгаа энэ үед 2 улсын ЖДҮ-үүдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хуваалцаж, 2 улсын зах зээлийн сүүлийн үеийн чиг хандлагын талаар БНХАУ-ын эдийн засаг, аж үйлдвэрийн томоохон байгууллагуудын төлөөллүүдтэй санал солилцож, Гёнсанбүг мужийн ЖДҮ-ийг БНХАУ-ын зах зээлд анхдагч болгох, анагаах ухаан, био үйлдвэрлэлийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааны талаар хэлэлцэв. 


[Холбогдох мэдээг харах]

Эх сурвалж: Нюьсис