본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Шинжлэх ухаан, технологийн хорооны 3-р хурал зохиогдов.2011-11-23

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Өнгөрсөн 10 сарын 26-28-ны өдрүүдэд Кёнги мужийн Сүвон хотноо Холбооны шинжлэх ухаан, технологийн хорооны 3-р хурал зохиогдлоо. Кёнги мужийн захиргаа болон мужийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн институтээс хамтран “Шинэчлэлийн кластерийг хөгжүүлэх арга зам”, сэдвээр зохиосон уг хуралд өмнө нь зөвхөн төрийн албан хаагчдийг оролцуулдаг байсныг халж гишүүн байгууллагууд болон шинжлэх ухааны чиглэлийн холбогдох байгууллага, судалгааны газруудыг оролцуулан шинжлэх ухаан, технологийн арга замын талаар хэлэлцэн зөвлөлдөв. Хуралд Монгол, Хятад, Солонгос 3 улсын 20 байгууллагаас 44 хүн оролцжээ. Хурлыг нээж Кёнги мужийн захирагчийн орлогч Юү Ён Чэ үг хэлж дараагаар нь ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд гишүүн байгууллагууд шинэчлэлийн кластер, судалгааны байдал, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааны зорилт, найдаж буй үр дүн зэргийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн “Зүүн хойд Азийн шинэчлэлийн кластерийг хөгжүүлэхийн хамтын ажиллагааны зорилтийг гаргаж гишүүн байгууллагууд хооронд Зүүн хойд Азийн шинэчлэлийн кластерийг хөгжүүлэх, идэвхжүүлэх, холбогдох бодлого зэрэг судалгааны хамтын ажиллагааг явуулж урт богино хугацааны боловсон хүчний харилцаа, семинар, форум хамтран зохиохоор тохиролцов.

Хорооны зохицуулагч байгууллага болох Кёнги муж цаашид төр засаг, шинжлэх ухааны холбогдох байгууллага зэргийг хамарсан шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны сүлжээг байгуулж, зөвлөх багийг бүрэлдүүлэн илүү үр дүнтэй урт дунд хугацааны хөтөлбөр явуулахаар төлөвлөж байна. Хорооны 4-р хурал 2013 онд зохиогдоно.