본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Холбооны Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллах төрийн албан хаагчийг шалгаруулсан тухай2012-02-09

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Зүүн хойд Азийн бүс нутгийн Засаг, захиргааны байгууллагуудыг нэгтгэсэн Олон улсын байгууллага болох энэхүү Холбоог 1996 оны 9 дүгээр сард БНСУ-ын Кёнсанбуг мужид албан ёсоор байгуулж, Бүгд хурал болон дэд хорооны бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс байнгын ажиллагаатай Хэрэг эрхлэх газрыг байгуулахаар шийдвэрлэснээр тус газар нь 2005 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Кёнсанбуг мужийн Пухан хотноо албан ёсоор байгуулагдсан.

Тус Хэрэг эрхлэх газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга-1, орлогч-1, бодлого төлөвлөлтийн хэлтэс-5, Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс -9 хүн гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй ажилладаг ба 2006 оноос эхлэн гишүүн байгууллагуудыг төлөөлж Монгол, Орос, Япон, Хятад улсуудаас тус тус жил бүр 1 төрийн албан хаагч ирж ажиллаж байна.

Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллах хугацаа 1 жил байдаг бөгөөд энэ жилийн сонгон шалгаруулалтаар Монгол улсын гишүүн байгууллагуудыг төлөөлөн ажиллахаар Баянхонгор аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны ажилтан Д.Эрдэнэбилэг сонгогдсон бөгөөд 2012 оны 05 дугаар сараас үүрэгт ажилдаа орно.