본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

ЗХАБНЗЗ Холбооны Хэрэг Эрхлэх газарт 2011-2012 оны хооронд ажиллах Монголын төлөөлөгч сонгогдлоо.2011-02-18

Бичлэг оруулахNearAdmin

Файл

Зүүн хойд Азийн бүсийн улсуудын орон нутгийн Засаг, захиргааны удирдах байгууллагуудыг нэгтгэсэн Олон улсын байгууллага болох энэхүү Холбоог 1996 оны 9 дүгээр сард БНСУ-ын Кёнсанбуг мужид албан ёсоор байгуулж, Бүгд хурал болон дэд хорооны бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч Холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс байнгын ажиллагаатай Хэрэг эрхлэх газрыг байгуулахаар шийдвэрлэснээр тус газар нь 2005 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Кёнсанбуг мужийн Пухан хотноо албан ёсоор байгуулагдсан.

Тус Хэрэг эрхлэх газар нь Ерөнхий нарийн бичгийн дарга-1, орлогч-1, бодлого төлөвлөлтийн хэлтэс-5, Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс -9 хүн гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй ажилладаг ба 2006 оноос эхлэн гишүүн байгууллагуудыг төлөөлж Монгол, Орос, Япон, Хятад улсуудаас тус тус жил бүр 1 төрийн албан хаагч ирж ажиллаж байна.

Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллах хугацаа 1 жил байдаг бөгөөд энэ жилийн сонгон шалгаруулалтаар 2011-2012 онд Монгол улсын гишүүн байгууллагуудыг төлөөлөн ажиллахаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны ажилтан Ц.Эрхэмбаатар сонгогдсон бөгөөд 2011 оны 5 сараас эхлэн үүрэгт ажилдаа орно