본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

[Солонгос, Ганвон муж] 6 сарын 12-ны өдрөөс эхлэн Ганвон муж тусгай өөрөө удирдах муж боллоо2023-06-14

Бичлэг оруулахAdmin

Файл

○ Ганвон муж 12-ны өдрөөс эхлэн ‘Ганвон тусгай өөрөө удирдах муж’ хэмээх шинэ нэрээр үйл ажиллагаагаа эхэллээ.


○ 1395 онд Ганвон муж гэж нэрлэснээс хойш 628 жилийн дараа ийнхүү нэрээ өөрчилж байна. Ганвон муж тусгай өөрөө удирдах муж болгох талаар 2008 онд анх яригдаж байсан нь ийнхүү 15 жилийн дараа биеллээ оллоо. 


○ Ганвон муж өнгөрсөн хугацаанд хотын бүсэд цэвэр ус нийлүүлэх, ойг хамгаалах гэсэн шаардлага, хот суурин газарт ойр дөт гэсэн онцлогын улмаас олон журам, зохицуулалтаас шалтгаалан орон нутгийн хөгжилд саад бэрхшээл учирч ирсэн бол энэ удаад Ганвон тусгай өөрөө удирдлагат муж болсноос байгаль орчин, ой, цэрэг, хөдөө аж ахуй гэсэн 4 том зохицуулалтаас ангид, бие даасан байдлаа хангаснаар мужийн хөгжилд ахиц дэвшил гарна гэдэгт найдаж байна. 


Холбогдох мэдээг үзэх [관련뉴스 보기]


Эх сурвалж : Ёнхаб Ньюс