본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай уулзав2023-08-01

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

    Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 7 сарын 27-ны өдөр Төв аймгийн ЗДТГ-ын урилгаар аймгийн наадмын нээлтэд оролцохдоо Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай уулзан баяр наадамд урьсан явдалд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Төв аймгийн түүхт 100 жил тохиож буйд баяр хүргэв. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд NEAR Холбооны үйл ажиллагаанд Төв аймгийн зүгээс идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлээд ирэх 10 сард болох NEAR-ийн Бүгд хуралд Д.Мөнхбаатар даргыг оролцохыг хүсэв.


    Хариуд нь Д.Мөнхбаатар дарга Им даргыг Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлээд NEAR Холбоогоор дамжуулан байгаль орчин, хүүхэд залуучуудын харилцааг идэвхтэй явуулж байгааг дурдаад Төв аймаг нь Нийслэл Улаанбаатар хотыг хүнсээр хангадаг тээвэр ложистикийн чухал нутаг бөгөөд хүүхэд залуучуудын харилцаа, аялал жуулчлалын хамтын ажиллагааг явуулах боломжтойн хувьд NEAR-ийн гишүүн орон нутгуудтай харилцах боломж нээлттэй байна гэв. 

Им дарга тээвэр ложистик, аялал жуулчлалын салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг NEAR-ын салбар хорооны талаар танилцуулаад Төв аймаг дээрх салбар хороодын үйл ажиллагаанд оролцож гишүүн орон нутгуудтай харилцааг өргөжүүлэхийг хүсэв.



    Мөн Төв аймгийн Наадмын нээлтийн ажиллагааг үзсэний дараа хүндэтгэлийн зоог бүхий оройн хүлээн авалтад оролцов. Тэрээр хүлээн авалтын үеэр хундага өргөж, үг хэлэхдээ NEAR Холбооны талаар танилцуулсан бөгөөд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгаас гаралтай УИХ-ын гишүүн Н.Энхболд зэрэг албаны хүмүүс болон Ганвон мужийн захирагчийн Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Жон Гван Ёл, Тоттори мужийн захирагчийн орлогч Камэй Казуюши, Пёнтэг хотын захирагч Жон Жан Сон, Жилинь мужийн Гадаад харилцааны газрын дэд дарга Ли Жиэн Хуа зэрэг хүлээн авалтад оролцсон хүмүүстэй танилцаж, яриа өрнүүлэв.


 

    Нөгөөтээгүүр Төв аймгийн баяр наадамд дотоод гадаадын зочдын хамтаар оролцож, Монголын түүх соёлыг харуулсан тоглолт, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, нум сум харваа зэрэг олон төрлийн хөтөлбөрийг үзэж сонирхов.