본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-ын Ляонин муж болон Өвөрмонголын ӨЗО-оос салбар хороо байгуулах хүсэлт тавив.2023-08-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일

БНХАУ-ын Ляонин муж болон Өвөрмонголын ӨЗО-оос NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт хандан салбар хороо байгуулах хүсэлт тавив.

Ляонин муж нь “Дижитал Ляонин, ухаалаг үйлдвэрлэл, хүчтэй муж” хэмээх хотын брэндийг гаргаж сүүлийн жилүүдэд дижитал эдийн засгийн салбарт аж үйлдвэрийг хөгжүүлэхийг чухалчилсан ололт амжилтдаа тулгуурлан NEAR-ийн Дижитал эдийн засгийн хороо байгуулах хүсэлтийг ирүүлжээ.

Мөн Хятадад эрчим хүчээр манлайлагч, Өвөрмонголын ӨЗО эрчим хүчний арвин нөөц, дэд бүтцэд түшиглэн Зүүн хойд Азийн орон нутгуудын эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд NEAR-ийн Эрчим хүчний хамтын ажиллагааны хороог байгуулах хүсэлт ирүүлээд байна.

Ирэх 10 сарын 25-ны өдөр Үльсан хотноо болох NEAR-ийн 14-р Бүгд хурлаар уг хүсэлтийг хэлэлцэх ба хороог байгуулахыг баталбал тус Холбооны хороодын тоо 19 болж өргөжих юм.