본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн төлөөлөгчид NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчлав.2023-08-07

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


8 сарын 5-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилсан БНХАУ-ын Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн 2-р зэргийн судлаач(Өмнө нь Зүүн хойд Азийн судалгааны институтийн захирал байсан) тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодол солилцов.



Им дарга Хэйлонжаны Нийгмийн шинжлэх ухааны академи 2016 онд NEAR Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт төлөөлөгч илгээх зэргээр тус Холбооны үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн ирэх жил 12 сард болох NEAR-ийн Олон улсын форумд оролцохыг урьж, цаашид Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнтэй Зүүн хойд Азийн хэмжээнд хамтран арга хэмжээ зохион байгуулах зэргээр нягт хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

Хариуд нь судлаач Да Зы Ган Зүүн хойд Азийн бүсийн энх тайвныг цогцлоох, орон нутгийн захиргааны байгулулагууд хооронд олон талт хамтын ажиллагааг явуулахад NEAR-ийн үүрэг их байгааг үнэлж, NEAR-ийн Олон улсын форумд урьсанд талархал илэрхийлэв. Мөн Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академиас байгуулсан Зүүн хойд Азийн Think Tank сүлжээгээр дамжуулан Зүүн хойд Азийн бүсийн хамтын ажиллагааг эрэлхийлэх, NEAR-ийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд тууштай дэмжиж ажиллана гэв.



Энэ уулзалтад Хэйлонжан мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн зүгээс Оросын судалгааны институтийн захирал Жүн Зен Фин, Зүүн хойд Азийн судалгааны институтийн дэд захирал зэрэг 2 хүн, NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва зэрэг 4 хүн тус тус оролцов.