본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн явуулын үзэсгэлэн гаргаж байна2023-08-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 title2.jpg  

첨부파일


NEAR Хэрэг эрхлэх газар (Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин) 8 дугаар сарын 16-наас 12 дугаар сарын 15-ны хооронд дөрвөн сарын хугацаанд Гёнсанбүг муж, Пухан, Үльсан, Гуанжү, Сэжун хотуудад болон Зүүн хойд Азийн 5 оронд (БНСУ, БНХАУ, Япон, Монгол, ОХУ) "Хүүхдийн гар зургийн уралдаан"-ы шилдэг бүтээлүүдээр явуулын үзэсгэлэн гаргаж байна.

 Энэхүү үзэсгэлэнд “Зүүн хойд Азийн орнуудын соёл” сэдвийн хүрээнд ирүүлсэн бүтээлүүд буюу соёл, байгалийн үзэмж, гудамжны үзэмж болон баяр наадмыг харуулсан шилдэг 70 орчим бүтээлийг толилуулж байна.



2016 оноос хойш жил бүрийн 3-4-р сард Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос зэрэг 5 орны хүүхэд, залуучуудын дунд "NEAR Хүүхдийн гар зургийн уралдаан"-ыг зохион байгуулж байна.


<2023 NEAR Хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн хуваарь>


·        - Гёнбүг номын сан 2023.8.16.~ 2023. 8.31

·        - Пухан хотын Галерей 2023.10.1.~ 2023.10.25

·        -Үльсан хотын Галерей (UECO) 2023.10.24.~2023.10.26

·        -Гуанжү хотын захиргаа 2023.10.30.~2023.11.10

-Сэжун хотын захиргаа 2023.12.4.~2023.12.15