본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

ОХУ-ын төлөөлөгч Ребус Игорийн NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллах хугацаа дууслаа2023-08-18

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


ОХУ-ын Алтайн хязгаараас 2021.8.23-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт төлөөлөгчөөр ажиллахаар ирсэн Ребус Игорийн томилолтын хугацаа дуусаж, 2023.8.22-нд нутаг буцахаар болов.


Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ребус Игорь нь ОХУ-ын гишүүн орон нутгуудаас ирсэн албан бичгүүдийг нягтлах, гишүүн орон нутгуудтай харилцах зэрэг ажлуудыг гүйцэтгэж Хэрэг эрхлэх газрын ажилд ихээхэн хувь нэмрээ оруулсан юм.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ребус Игорийг NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт  шаргуу ажилласанд талархаж  дурсгалын зүйл гардуулав.

 

ОХУ-ын дараагийн төлөөлөгч Камчаткийн хязгаараас сонгогдсон Колмакова Анастасия  бөгөөд 8-р  сард багтан ажлаа хүлээж авах юм.