본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жилинь мужийн Захирагчийн орлогч Ян Андид бараалхав2023-08-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 지린성 뉴스 대표사진.jpg  

첨부파일

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин “Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны дугуй ширээүний хурал”-д оролцохын хажуугаар 8 сарын 21-ний өдөр тус мужийн Захирагчийн орлогч Ян Андид бараалхан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх арга замын талаар санал бодол солилцов.



Им дарга Жилинь муж 2019 оноос NEAR Холбоотой хамтран “Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны дугуй ширээний хурал”-ыг зохион байгуулж ирэх зэргээр Зүүн хойд Азийн орон нутгийн удирдах байгууллагуудын олон талт харилцаа, хамтын хөгжил дэвшид хувь нэмэр оруулж ирсэнийг дурдаад цаашид ч NEAR Холбоотой нягт хамтын ажиллагааг үргэлжлүүлж, ирэх 10 сард болох NEAR-ийн Бүгд хуралд өндөр дээд албан тушаалтнаа оролцуулахыг хүсэв.

Хариуд нь Ян  дарга Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн удирдах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд NEAR-ийн үүрэг чухал боллохыг онцлоод 2024 онд болох NEAR-Олон улсын боловсон хүчний харилцааны 2-р хурал зохион байгуулах тухай танилцуулаад NEAR Холбоотой хамтын ажиллагааг бэхжүүлэх болно гэв. Мөн Жилинь муж корона гарснаас хойш 3 жилийн хугацаанд аж үйлдвэрийн бүтэц, бизнесийн орчныг сайжруулах зэргээр мужийн дотоод үйл ажиллагаанд анхаарч ирсэн бөгөөд аж үйлдвэр, боловсон хүчний харилцааны чиглэлээр Зүүн хойд Азийн бүсийн орон нутгийн удирдах байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.


Энэ уулзалтад Жилинь мужаас Нарийн бичгийн орлогч дарга Хэ Жэ Шань, Хөдөө аж ахуйн хөдөө тосгоны газрын дарга Ли Дог Мён, Соёл, Аялал жуулчлалын газрын нарийн бичгийн дарга Жин Хн Ган, Гадаад харилцааны газрын дарга Жэн Ган, Худалдааны газрын орлогч дарга Вуан Иб Гүн зэрэг 5 хүн, NEAR-ийн Хэрэг эрхлэх Газраас Олон улс, хамтын ажиллагааны багийн ахлагч Жу Сон Хва зэрэг 3 хүн байлцав.