본문 바로가기

Зүүн хойд Азийн харилцаа,
хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний 3-р хуралд оролцов.2023-08-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 동북아원탁회의 대표사진.jpg  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 8 сарын 22-ны өдөр Хятад-Зүүн хойд Азийн 14-р үзэсгэлэнгийн чухал хэсэг бөгөөд Хятадын Ардын Гадаад Нөхөрлөлийн Холбоо, Жилинь мужийн Ардын засгаас хамтран зохион байгуулсан 3 дахь удаагийн Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны дугуй ширээний хуралд оролцож баяр хүргэв.


“Шинэ боломжийг хуваалцах, шинэ хөгжлийг хамтдаа эрэлхийлэх нь сэдвийн дор болсон уг дугуй ширээний хуралд NEAR-ийн гишүүн орон нутаг болох Жэжү мужийн захирагч У Ён Хүн, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Нигата мужийн захирагчийн орлогч Гасатори Гуйчи, Приморийн хязгаарын Шадар сайд Прокопчук Валерий, Хамгёнбүг муийн Ардын хорооны дарга Пак Мён Ху зэрэг Зүүн хойд Азийн 6 улсын орон нутгийн удирдах байгууллагуудын өндөр албан тушаалтан болон Шэньяан дахь БНАСАУ-ын Ерөнхий корнсул Гү Ён Хёг зэрэг дипломат албаны төлөөлөгч зэрэг 200 хүн оролцож, Зүүн хойд Азийн орон нутгийн удирдах байгууллагуудын хамтын ажиллагааны хамтарсан тунхаглалыг гаргав.


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин дугуй ширээний хурал болохын өмнө буюу 8 сарын 21-ний өдөр Жилинь мужийн захирагчаас барьсан хүндэтгэлийн оройн зоогт оролцон тус мужийн дарга Хү Витин болон Жэжү мужийн захирагч У Ён Хүн зэрэг албаны хүмүүст NEAR Холбооны талаар танилцуулж, ирэх 10 сард Үльсан хотноо болох тус Холбооны Бүгд хуралд оролцохыг хүсэв.