동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Танилцуулга

Гишүүн орон нутаг ОХУ Танилцуулга

Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс (Russia Federation)

NEAR Холбоонд элссэн байдал

  • 1993 онд Японы Шиманэ мужид болсон Зүүн хойд азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооны Анхдугаар хуралдаанд Приморскийн хязгаар ба Хабаровск муж оролцсон мөчөөс эхлээд 1996 онд Солонгос улс Кёнгсанбүг мужид хуралдсан ЗХАБНЗЗ Холбооны 1 дүгээр Бүгд хуралд дахин оролцож Буриадын БНУ, Сахагийн БНУ(Якут), Хабаровскийн хязгаар, Приморийн хязгаар, Амур муж, Иркутск муж, Камчатка муж, Сахалин муж, Чита муж, Усть-Ордын Буриадын Автономит Дүүрэг зэрэг ОХУ-ын 10 гаруй орон нутгийн засаг захиргааны байгууллагууд холбооны анхдагч гишүүд болсон .
  • Үүнээс хойш 2006 онд Солонгос улсын Пусан хотод болсон Холбооны 6 Бүгд хурлаар Тувагийн БНУ, Алтайн хязгаар, Красноярск муж, Томск мужууд шинээр гишүүн болов.
  • ОХУ-ын засаг захиргаадын нэгжүүдийг нэгтгэх тухай бодлоготой уялдан 2007 онд Усть-Ордын Буриадын Автономит Дүүрэг нь Эрхүү мужтай нэгдсэнээс хойш ОХУ- Буриадын БНУ, Сахагийн БНУ(Якут), Тувагийн БНУ, Алтайн хязгаар, Хабаровскийн хязгаар, Красноярск муж, Приморийн хязгаар, Амур муж, Иркутск муж, Камчатка муж , Чита муж, Сахалин муж, Томск муж зэрэг орон нутгийн 13 засаг захиргааны нэгж Холбооны гишүүн байгууллагаар хамтран ажиллаж байна.
  • 2008 оны Шаньдун мужид болсон Холбооны 7-р Бүгд хуралд Магадан муж гишүүнээр элссэнээр ОХУ-аас элссэн 14 дахь гишүүн орон нутаг болсон.
  • 2010 оны 10 сард Солонгос улсын Кёнги мужид болсон 8-р бүгд хурлаар Кемеровск муж ишүүнээр элссэнээр ОХУ-аас 15 дахь гишүүн орон нутаг болсон.
  • 2014 оны 10 сард БНСУ-ын Жолланам мужид болосн 10-р Бүгд хурлаар Хакасын БНУ гишүүнээр элссэнээр  ОХУ-аас 16 дахь гишүүн орон нутаг болсон.
  • 2023 онд БНСУ-ын Үльсан хотноо блсон 14-р Бүгд хурлаар Алтайн БНУ гишүүнээр элссэн бөгөөд Оросоос 17 орон нутаг тус Холбооны үйл ажиллагаанд оролцож байна

Гол үйл ажиллагаа

  • 2002~2004 оны хооронд ОХУ-ын Хабаровскийн хязгаар нь Холбооны тэргүүлэгч байгууллагаар ажиллаж байсан ба 2002 оны 9 сард Холбооны 4 дүгээр бүгд хурлыг ОХУ-ын Хабаровскийн хязгаарт зохион байгуулсан.
  • Хабаровскийн хязгаар холбооны гишүүн байгууллагуудын цар хүрээг өргөтгөхөд чухал хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал 2002 оны 9 сард Хабаровскийн хязгаарт нээгдсэн 4 дүгээр бүгд хуралд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын Хамгёнбүг муж болон Расон хот Холбоонд гишүүнээр элсэн орсноор Зүүн Хойд Азийн бүсийн нутгуудын засаг захиргаадын холбоо гэсэн нэрэндээ тохирсон Зүүн Хойд Азийн 6 улсын орон нутгийн удирдах байгууллагын бүтэцтэй Холбоо болж өргөжихөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.
  • 2004 онд Хятадын Хэйлонжан мужид болсон Холбооны 5 дугаар бүгд хурлаар ОХУ-ын Хабаровскийн хязгаар “ Хилийн хамтын ажиллагаа”-ны салбар хороо байгуулах талаар санал болгож, үүнийг хэлэлцэн зөвшилцсөний дараа 2005 оны 6 сард ОХУ-ын Хабаровскийн хязгаарт Хилийн хамтын ажиллагааны салбар хорооны анхдугаар хурал хуралдав. Хятад болон Оросын хил орчмын зурвас нутгуудын хамтын ажиллагаа, хамтарсан аялал жуулчлалын хөтөлбөр, улс хоорондын виз хялбарчлах асуудлыг зөвшилцөн баталсан.
  • Хабаровскийн хязгаарын дараагаар Иркутск муж 2012 онд хилийн хамтын ажиллагааны салбар хорооны 2-р хурлыг зохиож зохицуулагчаар ажиллах болсон.
  • 2010 оны 7 сард Магадан муж Эрдэс баялаг, нөөц боловсруулалт зохицуулалтын хороог зохион байгуулсны дараагаар 2012 оны 8 сард хорооны 2-р хурал, 2014 оны 7 сард 3-р хурлыг тус тус зохион байгуулсан.
  • 2014 оны 8 сард Холбооны Хэрэг эрхлэх газар Хабаровск хязгаарын захиргаатай хамтран NEAR ОЛОН УЛСЫН 6-Р ФОРУМ зохион явуулсан.
  • 2015 оны 10 сард Эрхүү мужид болсон Холбооны Ажлын хэсгийн хорооны 10-р Бүгд хурал зохион байгуулсан. Гишүүний татвар, Үндсэн дүрмийн агуулгад өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.
  • 2016 оны 9 сард Эрхүү мужид болсон Холбооны 11-р Бүгд хурлыг зохион байгуулсан. Гишүүний татварын журам нэвтрүүлэх, сурвалжлагч гишүүний тогтолцоог нэвтрүүлэх тухай Холбооны Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан.

 

Харилцах хаяг

지역단체 목록
Дугаар Өөрөө удирдах гишүүн байгууллага Утас Хаяг Вэб хуудас
1 Буриадын БНУ 7-3012-21-31-64 670001, Russian Federation, Republic of Buryatia, Lenina Street, 54, post office box 26 홈페이지
2 Сахагийн БНУ 7-4112-34-24-51 Russia, 677011, Republic of Sakha (Yakutia), Yakutsk, Lenin avenue, 30 홈페이지
3 Тувагийн БНУ 7-39422-3-16-59, 7-39422-3-70-00 Russia, 667000, Republic of Tuva, Kyzyl city, Chuldum str., 18 홈페이지
4 Алтайн хязгаар 7-3852) 36-90-48 Russia, 656035, Altai region, Barnaul city, Lenin prospect, d. 41 홈페이지
5 Забайкальск хязгаар 7-3022-31-00-11 Russia, 672002, Chita city, Amurskaya str., 68 홈페이지
6 Хакасын БНУ +7(3902) 299-200 Россия, Республика Хакасия, г.Абакан, пр-кт Ленина, д. 67 홈페이지
7 Красноярск хязгаар 7-3912-49-32-35 Russia, 660009, Krasnoyarsk krai, Krasnoyarsk city, prospect Mira, 110 홈페이지
8 Приморски хязгаар 7-4232-208-340 Russia, 690110, Vladibostok, Svetlanskaya str., 22, kab. 417 홈페이지
9 Хабаровск хязгаар 7-4212-32-41-21 Russia, 680000, Khabarovsk, Muravyev-Amursky St., 19 홈페이지
10 Амур муж 7-4162-44-12-97 Russia, 675023, Amur Region, Blagoveschensk, Lenin str., 135 홈페이지
11 Эрхүү муж 7-3952-25-62-35 Russia, 675023664027, Irkutsk city, str., Lenina 1a 홈페이지
12 Камчатка хязгаар 7-4152-42-37-34 Russia, 683040, Petropavlovsk-Kamchatsky, Lenin Square,1 홈페이지
13 Магадан муж 7-4132-62-04-52 Russia, 685000, Magadan region, Magadan city, Proletarskaya str., d. 14 홈페이지
14 Сахалин муж 7-4242-469-392 Russia, 693011, Yuzhno-Sakhalinsk, Kommunistichesky ave., 39 홈페이지
15 Томск муж 7-3822-51-09-39 6 Lenin Square, Tomsk, Russia, 634050 홈페이지
16 Кемеровск муж 7-3842-36-27-43 Russia, 650099, Kemerovo, pr. Sovetsky, 63 홈페이지
17 Алтайн БНУ 7-3882-221350 Russia, 649000, Altai Republic, Gorno-Altaisk, st. Chaptynova, 24 홈페이지