동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Салбар хороо

Дэд хороо

Салбар хороо Дэд хороо

Бүтэц бүрэлдэхүүн

  • Ажлын хэсгийн хорооны туслах байгууллагын хувьд Ажлын хэсгийн хорооноос Бүгд хурлын шийдвэрийн дагуу салбар хороог бүрдүүлнэ.
  • Салбар хороодын бүрэлдэхүүнд салбар хороог тухайн хороог хариуцан ажиллуулах сонирхолтой орон нутгийн холбогдох хэлтэс, тамгын газрын хэлтсийн даргийн түвшний албан тушаалтан багтах ба салбар хорооны үйл ажиллагааг явуулах, зохицуулах орон нутгийг сонгож ажиллуулна.

Чиг үүрэг

  • Холбооны зүгээс санал болгосон төсөл, зорилтыг явуулахад дэмжлэг үзүүлж, салбар хорооны хуралд оролцогч орон нутгуудаас санал болгосон төслийн талаар судалж, хэлэлцэнэ.
  • Салбар хороодын үйл ажиллагааг Ажлын хэсгийн хороонд тайлагнана.

Өнөөгийн байдал

  • 1998 он. Эдийн засаг, худалдаа, Соёлын харилцаа, Байгаль орчин, Гамшгаас сэргийлэх, Ерөнхий харилцаа гэсэн чиглэлээр 5 хороо байгуулагдсан.
  • 2004 он. Хилийн хамтын ажиллагааны хороо байгуулагдсан.
  • 2006 он. Шинжлэх ухаан, технологийн хороо байгуулагдсан
  • 2008 он. Аялал жуулчлалын хороо, Далай загасны аж үйлдвэрийн хороог байгуулсан.
  • 2008 он. Ерөнхий харилцааны хороо, Соёлын харилцааны хороог нэгтгэн Боловсрол, соёлын харилцааны хороо хэмээн нэрийг ньөөрчлөх болсон бөгөөд 2008 оны байдлаар 8 хороо үйл ажиллагаа явуулж байсан.
  • 2010 он. Эрдэс баялаг, нөөц боловсруулалт, зохицуулалтын хороо, Хүүхэд эмэгтэйчүүдийн хороо, Эрим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороог байгуулсан.
  • 2011 он. Газар тариалангийн харилцааны хороо, Био эмчилгээ, аж үйлдвэрийн хороог байгуулсан.
  • 2013 он. Биеийн тамирын хороог байгуулсан.
  • 2017 он. Тээвэр ложистикийн хороо, Олон улсын тээвэр ложистикийн хороо, Олон улсын цахим худалдааны хороо, Олон улсын боловсон хүчний харилцааны хороог байгуулан Хилийн хамтын ажиллагааны хороо, Шинжлэх ухаан, технологийн хороо, Хүүхэд эмэгтэйчүүдийн хороог татан буулгасан.

ЗХАБНЗЗХ-ны Салбар хороодыг байгуулах болон ажиллуулах журам

Энэхүү журамд ЗХАНЗХ-ны үндсэн дүрмийн 11-р зүйлийн 4-ийн дагуу салбар хороо байгуулах болон ажиллуулах тухай заасан болно.

  • 1-р зүйл(Салбар хороо байгуулах)
    • ЗХАБНЗЗХ-ны хурлаар хэлэлцүүлсэн төсөл хөтөлбөр эсхүл зорилт (цаашид төсөл хөтөлбөр гэх)-ыг саадгүй хэрэгжүүлэхийн тулд салбар бүрээр хороодыг байгуулна.
  • 2-р зүйл (Салбар хороодын нэр, төрөл) : Холбоо дараах салбар хороодоос бүрдэнэ.
    • (1) Эдийн засаг, хүмүүнлэгийн харилцааны хороо ( 1998 онд анх байгуулагдаж 2013 оны 9 сарын 11-ний өдрөөс эхлэн уг нэрээр өөрчлөгдсөн)
    • (2) Байгаль орчны хороо (1998 онд анх байгуулагдсан)
    • (3) Боловсрол, соёлын харилцааны хороо (1998 онд анх байгуулагдаж 2008.9 сарын 2-ны өдөр Боловсролын хороо ба Соёлын харилцааны хороог нэгтгэсэн)
    • (4) Гамшгаас сэргийлэх хороо (1998 онд анх байгуулагдаж одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.)
    • (5) Хилийн хамтын ажиллагааны хороо (2004 оны 9 сарын 5-ны өдөр байгуулагдсан)
    • (6) Шинжлэх ухаан, технологийн хороо (2006 оны 9 сарын 14-ний өдөр байгуулагдсан)
    • (7) Далай, загасны аж ахуйн хороо (2008 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан)
    • (8) Аялал жуулчлалын хороо (2008 оны 9 сарын 2-ны өдөр байгуулагдсан)
    • (9) Эрдэс баялаг зохицуулалт, боловсруулалтын хороо (2010 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан)
    • (10) Эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хороо(2010 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан)
    • (11) Хүүхэд эмэгтэйчүүдийн хороо (2010 оны 10 сарын 28-ны өдөр байгуулагдсан)
    • (12) Био эмчилгээний аж үйлдвэрийн хороо(2011 оны 7 сарын 19-ний өдөр байгуулагдсан)
    • (13) Газар тариалангийн аж үйлдвэрийн хороо(2011 оны 7 сарын 19-ний өдөр байгуулагдсан)
    • (14) Биеийн тамирын хороо(2013 оны 9 сарын 11-ний өдөр байгуулагдсан)
    • (15) Тээвэр ложистикийн хороо (2017 оны 9 сарын 26-ны өдөр байгуулагдсан)
    • (16) Олон улсын боловсон хүчний харилцааны хороо(2017 оны 9 сарын 26-ны өдөр байгуулагдсан)
    • (17) Олон улсын цахим худалдааны хороо(2017 оны 9 сарын 26-ны өдөр байгуулагдсан)
  • 3-р зүйл (Чиг үүрэг)
    • 1. Салбар хороод төсөл хөтөлбөрийг саадгүй, үр ашигтай явуулахын тулд гишүүдийн саналыг зохицуулах, төлөвлөсөн ажлыг тодорхой бүтээлч байдлаар хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллана.
    • 2. Салбар хороод нь хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үр дүнг Ажлын хэсгийн хорооны хурлаар тайлагнана.
  • 4-р зүйл(Бүтэц)
    • Салбар хороод нь тухайн хороог ажиллуулах сонирхолтой захиргааны байгууллага буюу ЗДТГ-ын хэлтэс, удирдах албан тушаалтнаас бүрдэнэ.
  • 5-р зүйл (Үйл ажиллагаа)
    • 1. Салбар хороод бүрийн харилцаа холбоо, зохицуулалт, үйл ажиллагааг хариуцсан нэг байгууллага (цаашид зохицуулагч байгууллага гэх) байна
    • 2. Зохицуулагч байгууллагын хугацаа 2 жил бөгөөд хугацааг дахин сунгаж болох ба хороог өөр орон нутагтай хамтарч зохицуулагчаар ажиллаж болно. (2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
    • 3. Салбар хороод факс, шуудан зэрэг холбоо харилцааны арга хэрэгсэлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна
    • 4. Салбар хороод нь үүрэгт ажиллах хугацаандаа нэгээс дээш удаа хурал зохион байгуулах ба холбогдох үйл ажиллагааг явуулна. (2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
    • 5. Шаардлагатай тохиолдолд Холбооны Ажлын хэсгийн хорооноос Салбар хороодын үйл ажилагааг дүгнэнэ. (2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
  • 6-р зүйл (Оролцоо)
    • 1. Холбооны бүх гишүүн орон нутаг салбар хорооны үйл ажиллагаанд оролцох эрхтэй. (2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
    • 2. (2011 оны 7 сарын 19-ний өдөр хассан)
  • 7-р зүйл (Зардал)
    • Салбар хороог ажиллуулахад шаардагдах зардлыг тухайн хороог зохицуулагч орон нутаг хариуцан гаргана. Гагцхүү салбар хорооноос хурал зохион байгуулахад зарчмын хувьд хуралд оролцогч талаас унаа тээвэр, буудлын зардлаа хариуцна.
  • 8-р зүйл (Хэрэг эрхлэх газартай хамаарах нь)
    • Зохицуулагч байгууллага нь хорооны хурлаар хэлэлцсэн зүйлийг Хэрэг эрхлэх газарт бичгээр хүргэж, Хэрэг эрхлэх газар нь салбар хороодын бүрэлдэхүүнд ороогүй бусад байгууллагуудад бичгээр хүргэнэ. (2011 оны 7 сарын 19-ний өдөр өөрчлөлт оруулсан)
  • 9-р зүйл (Журамд нэмэлт оруулах)
    • Ажлын хэсгийн хорооны хурлаар журамд нэмэлт өөрчлөлт оруулна.
  • 10-р зүйл(Хүчинтэй байх хугацаа)
    • Энэ журам нь 2013 оны 9 сарын 11-ний өдрөөс хүчинтэй. (2013 оны 9 сарын 11-ний өдөр өөрчлөлт оруулсан)
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 1998 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2007 оны 9 сарын 4-ний өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2008 оны 9 сарын 2-ны өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2010 оны 10 сарын 28-ны өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2011 оны 7 сарын 19-ний өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2013 оны 9 сарын 11-ний өдрөөс эхлэн хүчинтэй
  • Нэмэлт зүйл
    • Энэ журам нь 2017 оны 9 сарын 26-ны өдрөөс эхлэн хүчинтэй

※ Салбар хороо бүрийн нэрийг оруулбал тухайн салбар хорооны хөүмпэйж-д орох болно.