Танилцуулга
- Улсын нэрЯпон
- Гишүүн орон нутгийн нэрМияаги
- Захирагчийн нэрЁшихиро Мурай
Бэлгэ тэмдэг
Бэлгэ тэмдэг
Ургамал
Зелкова мод
Мужийн шувуу
Зэрлэг галуу
Мужийн цэцэг
Хошоонгор цэцэг
Мужийн амьтан
Буга
Түүх
- Мияаги мужийн хөгжлийн үе
1300 орчим жилийн өмнө Мияаги мужийг Фүкүшима, Иватэ мужуудтай нэгтгэж Муцу хэмээн нэрлэж, Тохоку мужийн засаг захиргааны төрийн байгууллагуудыг Тагажо хотод төвлөрүүлж байсан. 400 орчим жилийн өмнө Дате Масамүнэ Сендай хотод цайз барьж, Сендай домэйны суурийг тавьж байсан. Мэйжийн 1-р онд (1867) Бошины дайнд бууж өгч, Мэйжийн 4-р онд феодалын эзэнт гүрнийг эзэлснээр Сендай муж байгуулагдсан. Үүний дараа тус муж хэд хэдэн удаа татан буугдаж, шинэчлэгдсэнээр Мэйжи 9-р онд одоогийн Мияаги муж болжээ. - Мияаги мужийн үүсэл гарал
Мияаги мужийг "Мияаги-гүн" хошууны нэрээс гаралтай хэмээн үзэж "Мияаги" нь "Мия"(宮) буюу Шивахико(志波彦), Шиогамагийн (鹽竈) сүм, бунхан гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд өөрөөр Тагажогийн (多賀城) "Ки"(城)-ээс гаралтай хэмээн үздэг. Түүнчлэн эртний Ямато ордны нэршлээр " Мияакэ " гэж дууддаг байсан бөгөөд дуудлага нь аажим аажмаар зөөлөрч " Мияаги " болжээ. - *Бошины дайн: Эдо Шогунын цэргийн хүчийг эзэн хааны шүүхэд эрх мэдлээ буцааж өгөхийг шаардсан хүчний хоорондох Японы иргэний дайн.
- *Хан системийг халах: Хошууг татан буулгаж, мужуудыг байгуулах, нутгийн удирдлагын байгууллагыг төвлөрсөн нэг байгууллага болгох засаг захиргааны нэгжийн нэг хэлбэр
Бүс нутгийн онцлог
- Мияаги муж нь Японы нийслэл Токио хотоос зүүн хойш 300 км зайд оршдог. Зүүн хэсгээрээ Номхон далайтай хиллэдэг учраас загас агнуурын голлох газар хэмээн нэрлэгддэг бөгөөд Японы хамгийн үзэсгэлэнтэй гурван газрын нэг Мацушима болон өөр бусад үзэсгэлэнт газрууд олон байдаг. Нутгийн баруун талаар Зао, Фунагата, Курикома зэрэг уулсууд оршдог бөгөөд улирал бүр байгалийн өөр өөр төрхийг харуулдаг. Түүнчлэн төв хэсгээрээ үр тариагаар тэргүүлэгч нутгийн нэг болох Сэндайн тал газартай.
Ерөнхий мэдээлэл
Бүлэг | Агуулга |
---|---|
Газарзүй, уур амьсгал |
|
Хүн ам, өрхийн тоо |
|
Соёлын арга хэмжээ |
|
Аялал жуулчлал, соёлын дурсгалт газрууд | Японы 3 үзэсгэлэнт газрын нэг болох Мацушима, Широишигийн эрэг дагуух интоорын мод, Минами Санрику, Саншан худалдааны гудамж, Мэйжи тосгон (түүхийн музей), Ишиномори манга музей (Мияаги хотод төрсөн шог зураач Ишиноморигийн дурсгалын музей), Наруко халуун рашаан , Шизугава булан, Акихо их хүрхрээ, Изунума, Учинума нуур, Курикума уул,Абукума хөндий, Мияаги Зао гэх мэт. |
Ах дүүсийн найрамдалт харилцаат хотууд (жил, сар, огноо) |
|
Эдийн засгийн байдал
Бүлэг | Агуулга |
---|---|
Эдийн засгийн түвшин |
|
Аж үйлдвэрийн байдал | Аж үйлдвэрийн бүтэц ( 2015 он) анхдагч үйлдвэр: 1.7%, хоёрдогч үйлдвэр 35.8%, гуравдагч үйлдвэр 62.5% |
Үндсэн бүтээгдэхүүн |
|
Бусад
Бүлэг | Агуулга |
---|---|
Холбоо барих |
|
Веб хуудас | https://www.pref.miyagi.jp |