동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Танилцуулга

Гишүүн орон нутаг БНХАУ Ганьсу муж Танилцуулга

Рон Жон Хо

  • УлсБНХАУ
  • Гишүүн орон нутгйин нэрГаньсү муж
  • Мужийн даргаРэнь ЖэньХө

Түүх

  • Ганьсү нь эрт дээр үедээ ЮнЖоугийн харьяа байсан бөгөөд торгоны замын гол түлхүүр буюу алтан зам хэмээгддэг байжээ.
  • Ганьсү нь Ганжоу (одоогийн Жан Е), Сүжоу (одоогийн ЖиуЧуань) нутгуудаас үүсэлтэй. Шися хотод Ганьсүгийн цэргийн хэлтсийг байгуулж, Юань гүрний үед Ганьсү муж байгуулагдаж байсан тул товчоор “Ган” хэмээн нэрлэгдэж байжээ. Тус мужийн ихэнх нутаг Лун уул (Лиупан уул)-аас баруун зүгт байсан, мөн Тан гүрний үед энд Лун уулын зам тавигдсан тул эрт дээр үедээ мөн “Лун” хэмээн нэрлэгдэж байжээ.

Ерөнхий мэдээлэл

간쑤성 일반개요
Бүлэг Агуулга
Газар зүй, уур амьсгал
  • Газар нутгийн хэмжээ: 42.59 сая км2
  • Байршил: Шар мөрний дээд хэсэг, Зүүн талаар Шаньси, Өмнөд талаараа Башү Чинхай, Баруун талаараа Шинжиан, Хойд талаараа Өвөр Монгол, Ниншятай хиллэдэг.
  • Газрын хэлбэр: Газрын гадаргын олон хэв шинжтэй, уулархаг өндөрлөг газар, тэгш хөндий тал, ус гол, элсэн цөл, говь цогцолсон нутагтай бөгөөд өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн, баруун урдаас зүүн хойшоо чиглэсэн хазгай байрлалтай юм.
  • Цаг агаар: Урд зүгээс хойд зүгт чиглэлтэй субтропик муссон, дунд зэргийн муссон, эх газрын сэрүүн (гандуу), өндөр уулын гэсэн 4 янзийн цаг уурын нөхцөлтэй.
Хүн ам
  • Хүн ам: 24,92 сая хүн (2022 оны байдлаар)
  • Дун Шян, Бао Ань, Ю Гү үндэстэн бол Ганьсүгийн үндэсний цөөнх юм.
Засаг захиргааны нэгж
  • Ганьсү муж одоогоор 14 хот (муж),тэдгээрээс 2 нь өөртөө засах муж (Хотонгийн өөртөө засах муж, Төвдийн өөртөө засах муж)
  • Мужийн төв:Ланжоү хот
  • Бүтэц:Мужийн захирагч(1),Захирагчийн орлогч(7)
Гол үйл явдал БНХАУ-ын Ланжөү хөрөнгө оруулалт, худалдааны экспо, Торгоны зам (ДуньХуан) Олон улсын үзэсгэлэн
Соёлын аялал жуулчлал Дуньхуан соёл, Цагаан хэрмийн соёл, Шар мөрний соёл, өвөг дээдсийн соёл, үндэсний ардын соёл зэрэг өвөрмөц соёлын үзмэрүүдтэй. Мужийн хэмжээнд 16895 үл хөдлөх соёлын дурсгал байдаг бөгөөд соёлын нөөцийн хэмжээгээр улсын хэмжээнд тавдугаарт ордог. Тус нутаг дэвсгэрт 7000 гаруй балар эртний соёлын дурсгалт газрууд байх бөгөөд 50000 гаруй Хань үндэстний хулсны гулсуур олдсон. Мөн Дуньхуан Могао хавцал зэрэг дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн 7 газар бий.

Эдийн засгийн байдал

간쑤성 경제상황
Бүлэг Агуулга
Эдийн засгийн түвшин(2022 оны байдлаар)
  • ДНБ (2022 оны байдлаар): 11,201.6 тэрбум юань (ойролцоогоор 1,539.15 тэрбум ам.доллар)
  • Нэг хүнд ногдох ДНБХ (2022 оны байд): 45,000 юань (ойролцоогоор 6,200 ам.доллар)
Үндсэн үйлдвэрлэл Нефть, ган төмөр, өнгөт металл, нүүрс, барилгын материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, Хятадын уламжлалт анагаах ухааны үйлдвэрлэл/td>
Зоог, брэнд бүтээгдэхүүн
  • Зоог, брэнд бүтээгдэхүүн
Аж үйлдвэрийн бүс(төсөл) Ланжөү шинэ бүс, Дугуй эдийн засгийн бүс, Ланбай шинжлэх ухаан технологийн инновацийн туршилтын бүс, Хятадын соёл иргэншлийн өв залгамжлалын инновацийн бүс, Торгоны зам (ДүньХуан) олон улсын соёлын экспо, үндэсний экологийн аюулгүй байдлын иж бүрэн туршилтын бүс.

Бусад

간쑤성 기타사항
БҮлэг Агуулга
Холбоо барих нэгж
  • Хариуцсан хэлтэс:Ганьсү мужийн Ардын Засгийн газар, Гадаад харилцааны алба
  • Хаяг: Ганьсү муж, Ланьжөү хот, ЧөнГуан дүүрэг, Наньчан зам, 805 тоот
  • Утас: +86 0931-8720733
Вэб https://wsb.gansu.gov.cn/