동북아시아지방정부연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутаг

Соёл, аялал жуулчлалын

Гишүүн орон нутаг БНХАУ Ганьсу муж Соёл, аялал жуулчлалын

Соёлын болон байгалын дурсгалт газар

Минша уулын Хавирган сар рашаан(Mingsha Mountain Crescent Spring)

Минша уулын хавирган сар рашаан нь ДуньХуанын байгалийн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд ДуньХуан хотоос өмнө зүгт 5 км зайд оршдог. Энэ нь элсэн уул, булаг шандаас бүрдэх газар ба “Цөлийн гайхамшиг” хэмээх нэрээрээ дэлхийд алдартай. Элс нүүх чимээгээрээ Минша уул хэмээн нэрлэгдсэн түүхтэй. Зүүн Хань гүрний үед Шажяо уул гэж нэрлэгдэж байсан бол түүхэндээ ихэвчлэн Шэнша уул хэмээдэг байжээ. Харин Жинь гүрний үеэс Минша уул хэмээн нэрлэгдэх болов. Энэхүү уул нь зүүнээс баруун тийш сунасан 40 гаруй километр урттай, хойноос урагшаа чиглэсэн 20 орчим километр өргөнтэй. Уулын гол оргил хэсэг нь далайн түвшнээс дээш 1715 метр ба “Хавирган сарны булаг” нь элсээр хүрээлэгдсэн, хойноосоо урагшаа 100 орчим метр урт, зүүнээс баруун тийш 25 орчим метр өргөнтэй. Булгийн ус зүүн талаараа гүн, баруун талаараа гүехэн бөгөөд хамгийн гүн хэсэг нь 5 метр орчим юм. Хавирган сар шиг муруйсан хэлбэртэй тул ийн нэрлэжээ.

“ЖанЕ Долоон өнгө” ДанШягийн байгалийн үзэсгэлэнт газар (Colorful Danxia Scenic Spot)

“ЖанЕ Долоон өнгө” ДанШягийн байгалийн үзэсгэлэнт газар нь 50 хавтгай дөрвөлжин км талбайг эзэлдэг бөгөөд уулын дундаж өндөр нь 1820 метр. Байгалийн үзэсгэлэнт цогцолборын гол үзмэр нь 135 сая жилээс 65 сая жилийн өмнөх үеийн уулын "улаан давхарга"-ууд юм. Энэ нь уулын бүтцийн хөдөлгөөн, урсах ус, салхины элэгдлээс үүссэн бөгөөд Хятадын өвөрмөц өнгөлөг уул толгод бүхий газрын гадарга юм.

ЖяЮгуань гарц (Jiayuguan Pass)

ЖяЮгуань давааны хот нь ЖяЮгуань хотоос баруун урагш 6 километр зайд оршдог.Энэ нь ЖяЮгуань давааны хамгийн нарийхан хөндийн дунд, хамгийн өндөр Жяшан уулан дээр байдаг. Хотын хоёр талын хэрэм нь говь цөлийг дайран өнгөрч хойд зүгт 8 км орчимд Хар уулын Цагаан хэрэмтэй, өмнө зүгт 7 км орчимд Мин улсын үеийн Цагаан хэрэмтэй холбогддог бөгөөд энэ хэсэг нь эрт дээр үедээ хамгийн анхны даваа байсан түүхтэй.

Майжи уул( Maiji Mountain)

Майжи уул нь Ганьсү мужийн ТиэньШүй хотоос зүүн урагш 50 км зайд орших 142 м өндөртэй уул бөгөөд уулын хэлбэр дүрс нь буудайтай төстэй тул ийнхүү нэрлэсэн байна. Майжи уул нь манай эриний 384-417 онд байгуулагдсан ба шавар баримлуудаараа дэлхийд алдартай. Дорно дахины уран баримлын урлагийн үзэсгэлэнгийн танхим хэмээгдэх Майжи уулын ангал нь баруун хойд зүгийн ЮньГан ангал, ЛунМэнь ангал, МоГай ангалын хамтаар "Хятад улсын хамгийн алдартай дөрвөн том ангал" -д тооцогддог байна.