본문 바로가기

Соёл, аялал

Баянхонгор аймаг

2013-12-06

Бичлэг оруулах

Admin

첨부파일

첨부파일

Шаргалжуутын халуун рашаан: Энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийг өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Хамгийн халуун нь +96 хэмийн халуун байдаг. Шаргалжуутын рашаан бүр нь хүний бие эрхтнүүдийн байгалиас урлан бүтээсэн хэлбэр дүрс бүхий хад, чулуунаас ундран гардаг. Тухайлбал, хоолой өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.

Цагаан агуй: Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай оршино. Агуйн үүд нь баруун урд зүгт харсан байрлалтай, агуй нь хоорондоо холбоотой гурван үндсэн том тасалгаатай. Агуй нь өндөр хэсэгтээ 10 м, өргөн хэсэгтээ 8 м хүрэх бөгөөд нийт урт нь 32 метр байна. 700000 мянган жилийн тэртээд хүн амьдарч байсан ул мөрийг 1987, 1989, 1995, 1996, 1997, 1998 онуудад хийсэн малтлага судалгааны үр дүнд тогтоожээ. Эдгээр судалгааны үр дүнд Монгол болон Төв Азийн энэ бүс нутаг дөрөвдөгч галвын сүүл үед урин дулаан уур амьсгалтай байсныг судлаачид тогтоожээ