동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Соёл, аялал

Гишүүн байгууллага МОНГОЛ УЛС Соёл, аялал

Булган аймаг2013-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 박물관건물.jpg   첨부파일 셔렁봄바가르.jpg  

첨부파일
첨부파일
1. Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрэмийн “Шороон бумбагар”-ын дурсгал: Эртний нүүдэлчдийн язгууртаны бунхант булшийг 2011 онд нээн илрүүлсэн. Бунханы үүдэвч нь 42м урт, 180 см өргөн, 7,5м гүн аж. Үүдэвчний 2 хана болон бунхны хананд 40 гаруй зурагтай бөгөөд ийм ханын зурагтай бунхан урьд нь Монголд төдийгүй Төв Азийн бүс нутгаас олдож байгаагүй.Энэхүү бунхныг судлаачид баялаг олдвортой”Эртний нүүдэлчдийн урлагийн галерей“гэж нэрлэж байна. Уг бунхан тоногдоогүй,бүтнээрээ байсан нь маш ховор тохиолдол юм.Бунхнаас нийт 550 гаруй олдвор илэрчээ. Малтан судалсан судлаачид уг дурсгалыг VII зүүны үед одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршиж байсан Түрэг угсааны нүүдэлчдийн нэг том язгууртны бунхант булш хэмээн тодорхойлж байна.


Музейн байшин: Тэр үедээ нутгийн ард түмний дунд “Сүмтийн пүүс” гэж нэрлэгддэг байсан. Энэ байшин 1890 оны үед орос худалдаачин /нутгийн хүмүүс түүнийг бавгар Мишиг буюу Мурат гэнэ/анх хөлсний ажилчдаар бариулсан байна.Монгол Зөвлөлтийн дайчид Вангийн хүрээнд орж ирээд энэ байшинд яам тамгыг байрлуулан хувьсгалт үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж байв.Монгол орныг цагаантнаас чөлөөлөх баруун замын тусгай ангийн цэргийн штаб байрлаж байсан.Иймээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 07-р сарын 21-ны өдрийн №272 тогтоолоор уг байшинд салбар музей байгуулахаар шийдвэрлэжээ.1961 оноос музейн зориулалтаар ашиглаж байна