동북아시아지역자치단체연합 로고

Гишүүн байгууллага

Соёл, аялал

Гишүүн байгууллага МОНГОЛ УЛС Соёл, аялал

ДОРНОД АЙМАГ2013-12-06

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 메넹깅 대평원.jpg   첨부파일 보이르 호.jpg  

첨부파일
첨부파일
Буйр нуур: Зүүн Монгол - Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ. Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг.


Мэнэнгийн тал: Дорнод аймгийн нутагт Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн д.т.д 600 метрт орших Монгол орны хамгийн том тэгш тал юм. Монгол орны зүүн хэсэгт Дарьгангын галт уулс бүхий талархаг бүсээс зүүн тийш Халх гол, Хянганы нуруу хүртэл үргэлжлэх тэгш уудам газрыг Хэрлэнгийн хойт биеийн тал, Тамсагийн тал гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж, нийтэд нь “Дорнод Монголын тал” хэмээн нэрлэдэг. Эл нутгийн тухай яруу найрагч Б.Явуухулан “Бугуйл хаях ойроос нар мандах нь сонин, бууж үдлэх холоос айл нь харагдах нь хачин” гэж магтан биширсэн байдаг.