동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Зарлал

Мэдээ, үйл ажиллагаа Зарлал

NEAR Холбооны Ажлын хэсгийн хорооны 12-р хурал болох тухай2019-06-17

Бичлэг оруулахAdmin

Файл

NEAR Холбооны тэргүүлэгч орон нутаг болох ОХУ-ын Сахагийн БНУ-д Ажлын хэсгийн хорооны 12-р хурал дараах байдлаар зохиогдоно. * Хурлаар хэлэлцэх асуудал, саналыг бичгээр авах, оролцогчдыг бүртгэх хугацаа : 2019 оны 6 сарын 28-ны өдрийг хүртэл *Илтгэлийн материал авах хугацаа : 2019 оны 7 сарын 5-ны өдрийг хүртэл * Арга хэмжээний тойм ◦ Хугацаа : 2019. 8.6~ 8.8/2 хоног 3 өдөр ◦ Хаана : ОХУ-ын Сахагийн БНУ-ын Якутск хот ◦ Оролцох хүрээ : Гишүүн орон нутаг бүрээс 2 хүн(Тамгын газрын даргын хамт) ※ Оролцогчын тоо : 100гаруй хүн(Гишүүн орон нутаг бүрээс 2 хүн, NEAR ХЭГ) ◦ Зардал : Сахагийн БНУ-аас оролцогчын буудал, хоолны зардлыг хариуцах ба гишүүн орон нутаг бүрээс хурлын хураамжид 300 ам.доллар төлнө. ◦ Хурлын хэл : Монгол, орос, хятад, солонгос, япон 5 хэлээр явагдана. * Гол агуулга ◦ NEAR Холбооны Биеийн тамирын хорооны анхдугаар хурал болно. ◦ NEAR Холбооны гол үйл ажиллагааны тайлан болон гишүүн орон нутгуудын илтгэл ∙ Гол үйл ажиллагааны тайлан(NEAR ХЭГ/2019 оны салбар хорооны тайлан, арга хэмжээний төлөвлөгөө) ∙ Гишүүн орон нутгуудын илтгэл, санал ◦ Санал дэвшүүлэх, саналыг хэлэлцэх ∙ Холбооны арга хэмжээ зохион байгуулах арга замыг сайжруулах тухай санал ∙ Түр хугацаанд гишүүний татвар төлөх хугацааг хойшлуулах санал ∙ Гишүүн орон нутаг бүрээр Холбоог сурталчлах элч томилох санал ∙ 2020 оны NEAR ХЭГ –ийн гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах, гишүүн орон нутгуудын саналыг тусгах ∙ Холбооны дараагийн тэргүүлэгч болох орон нутгийг бүртгэх ∙ 2018 оны NEAR ХЭГ –ийн төсвийн тайлан ◦ Хурлын дүгнэлт гаргах, хурлын хаалт ※ Хүндэтгэлийн хүлээн авалт(Саха улсын тэргүүн зоог барина), Албан ёсны хүлээн авалт(Ерөнхий нарийн бичгийн дарга зоог барина), Хоттой танилцах аялал