동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын дэмжлэг

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын дэмжлэг

Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Ляонин мужид айлчлахад дэмжлэг үзүүлэв2023-12-26

Бичлэг оруулахAdmin

Файл

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас 12 сарын 20-24-ний өдрүүдэд Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Ляонин мужид айлчлахад зуучлав. Ляонин мужийн ИТХ-ын Намын нарийн бичгийн дарга Хао Фэнтэй уулзахаас гадна  Шэньяан дахь БНСУ-ын Ерөнхий консулын газарт айлчлах, мөн тус хот дахь Ённам нутгийнхны уулзалтыг зохион байгуулахад зуучлав. NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Хятад мэргэжилтэн Гёнсанбүг мужийн ИТХ-ын төлөөлөгчдийг дагалдаж аман орчуулга хийв.

Энэ удаагийн айлчлалаар Гёнсанбүг мужийн ИТХ болон Ляонин мужийн ИТХ хооронд нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, соёл аялал жуулчлал голчилсон харилцааг улам өргөжүүлэхээр боллоо.