Дунгүг Их Сургуулийн Япон хэл, уран зохиолын тэнхимийн профессор И Хун Чон 2 дугаар сарын 23-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинд бараалхан тус сургуулийн Япон хэл, уран зохиолын тэнхимийн оюутнуудыг NEAR-ын үйл ажиллагаанд оролцуулах арга замуудын талаар харилцан санал солилцов.